26. Бэлл

1.1K 190 23
                                    

Тэмин итгэж ядан гайхсан байдалтай алхах бөгөөд энэ бүхэн жүжиг ч юм шиг эсвэл ямар нэг пранк ч юм шиг. Үлгэрийн ертөнцөд ирээд хангалттай удсан бас бодит гэдгийг нь маш сайн мэдэж байгаа хэрнээ л өөрөө ярьж хөдөлдөг тавилгууд итгэмээргүй санагдана.

Хаа нэгэн газраа автомат хөдөлгүүртэй, дотроо дуу хураагчтай юм шиг л. . .

Үнэхээр итгэмээргүй ер бусын байсан тул хажуудаа яваа түрдэг тэргэн дээрх аяга таваг, данх хатагтай руу дахин дахин харна.

Үүнийг нь анзаарсан бяцхан аяга "Залуу ноёнтон минь та биднийг хараад их гайхаж байгаа байхдаа. Би ч бас хүн байсан үеэ бараг л мартаж байгаа болохоор энгийн хүний дэргэд байх хачин байна" гэхэд

Данх хатагтай "Чшш~ наад амаа" хэмээн аяганд анхааруулан чимээгүй болголоо.

Тэмин тэдэн рүү гайхсан байдалтай ширтсээр "Т-Та нар яг. .. . жинхэнээсээ хүн байж байгаад ийм болчихсон юм уу? . .. . пранк биш биз дээ? камер? дуу хураагуур?" гэхэд

Бяцхан аяганууд бүгд л ойлгоогүй гайхсан төрхтэй харагдана.

Хатагтай данх "Эрхэм ноёны хэлээд байгаа зүйлсийг огт ойлгосонгүй. Харин хариулж чадах ганц зүйл нь хараалд өртөн ийм болсон минь үнэн. . . Бид ирчихлээ. Энэ таны өрөө"

Тэмин гоёмсог алтан хээтэй цагаан модон хаалга руу заан "Энд үү?" гэхэд

Данх "Тийм ээ, Та гүнжийг минь аварсан ачтан тул ордон танд нээлттэй хүссэн газаараа явж үзэж хүссэн зүйлээ хийж болно. Ямар нэг юм хэрэгтэй болох юм бол бидэнд хэлээрэй" хэмээхтэй зэрэгцэн тэрэг цааш хөдөллөө.

Данх эргэж харан "Нээрээ нэг зүйл анхаарах хэрэгтэй шүү! ордны баруун жигүүр рүү явж яасан ч болохгүй, учир нь-" гэхтэй зэрэгцэн

Тэмин бага зэрэг залхсан төрхтэй "Аа аа наадхыг чинь мэднэ санаа зоволтгүй. Би угаасаа түүнд ойртох ч үгүй. Улаан малгайт байна уу? арслан байна уу? надад хамаагүй" хэмээн толгой сэгсрэхэд

Данх "Ойлголоо, бид ингээд явъя даа. Та унтаж амар" гэж хэлээд яваад өгөв.

Урт удаан аялал, харанхуй ойд төөрсөн, сүрэг чононд идүүлэх шахсан гээд л амьдралдаа хэзээ ч туулж үзэхгүй байх гэсэн, үгүй бүр төсөөлөлд нь ч бууж байгаагүй хүндхэн өдрийг давсан тул зүгээр л унтаж амрахыг хамгаас их хүсэж байлаа.

Заасан өрөө рүү ороход нам гүн, нүдний урд тухтай том ор харагдсан нь л Тэминий хувьд шагнал байв.

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now