31. Хорон санаат хатан (Part 1)

1K 204 19
                                    

Тэмин Жунин хоёр 7 одойг даган уурхайн гүн дэх нууц замаар явсаар нэгэн сүрлэг ордны хашаа руу орсон байв.

Ордон том боловч үйлчлэгч харуулууд ховор харагдана. Хаа нэг энд тэнд хэдхэн хүн. . .

Тэд хэдийгээр нууцаар орж ирсэн ч тэднийг үйлчлэгчид мэдэж байгаа бололтой харсан нэг нь огт тоосонгүй.

Нөгөө долоо ч өөрсдөдөө итгэлтэй нь аргагүй явсаар ордны дээд цамхагт байрлах нэгэн өрөөнд орж ирлээ.

Долуулаа зэрэг "Хатан минь" гэсээр газарт нэг хөлөөрөө сөгдөн сууж мэнд мэдэв.

Цааш харан зогсож байсан бүсгүй эргэж харах мөчид Жунин, Тэмин хоёр зэрэг шахуу "Нүүна!" хэмээн уулга алдсанаа хоёулаа амаа даран чимээгүй боллоо.

Цааш харан зогсож байсан бүсгүй эргэж харах мөчид Жунин, Тэмин хоёр зэрэг шахуу "Нүүна!" хэмээн уулга алдсанаа хоёулаа амаа даран чимээгүй боллоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хатан "Охин суллагдсан гэсэн үү?" хэмээн тайван хоолойгоор асуухад

Долоон одой зэрэг толгой бөхийн "Өршөө дээдсээ, бид гүнжийн зүрхийг сайн хамгаалж чадсангүй" хэмээн гэмшсэн мэт хэн нь ч толгойгоо дахин өргөсөнгүй.

Хатан эелдэг гэх чинь инээмсэглэл тодруулсаар "Агуу долоон дайчин минь бос доо. Та нар харин ч олон жил охиныг минь хамгааллаа. Охин одоо биеэ даахаар шийдсэн бололтой. Тэгээд л зүрхээ хулгайлж авсан байх" гэсээр нөгөө долоог босгов.

Энэ бүхнийг харан гайхсан басхүү нэг л дасаж өгөхгүй хачин байдалтай зогсох Жунин, Тэмин хоёр хий дэмий л бие бие рүүгээ нүдээ бүлтэлзүүлэн зогсоно.

Хатан эцэст нь Жуниныг харсан бололтой  "Зүүдний ханхүү Кай, уулзаагүй удсан байна" хэмээн инээмсэглэхэд

Тэмин "Юу вэ? яагаад удсан гэж? арай чиний ех байсан юм биш биз дээ? ер нь үлгэрүүдийн хамаг эсрэг дүр нь чиний ех байгаа шүү!" хэмээн шивнэсээр түүнийг нудрахад

Жунины нүд бүлтэлзэн "За арай ч үгүй байлгүй дээ"

Тэмин "Үгүй үгүй, харин ч магадлалтай шүү! одоо биднийг алах гэж оролдоно харж байгаарай" гэж шивнэлээ.

/Дууссан/ 🌌 Миний шидэт үлгэр 🌌Where stories live. Discover now