Суран эмчийн гараас чанга атган "Та юу гэсэн бэ? Би буруу сонссон бололтой. Ахиад нэг хэлээч""Ран Ран...." гэсээр Сураны ээж уйлсаар түүнийг дуудлаа. Бүгд л эмчийн хэлснийг сонссон шүү дээ.
Эмч уучлалт гуйсан хэдий ч Суран итгэхийг хүссэнгүй. Ийм байх ёсгүй шүү дээ.
Урт удаан хугацаанд охиноо тээсэн ч үр дүн нь эмчийн уучлал байна гэж юу гэсэн үг вэ? Яаж ийм юм болчхов?
Охин маань явчихсан....
Эмч Ран Ран руу хараад "Нярай өнгөрчихсөн. Тэр амьсгалахгүй байна. Бид нар чадах бүхнээ хийсэн ч аварч чадсангүй. Биднийг үнэхээр уучлаарай..."
"Ийм байх боломжгүй... Би итгэхгүй байна.." Суран толгойгоо сэгсрэн, хашхирсаар хагалгааны өрөө рүү дайран орлоо.
"Ран Ран...."
Хагалгааны өрөөнд одоо ч эмч, сувилагч нар байх агаад нас барсан он цагийг бүртгэж байв. Нүдэнд нь нулимс хурчихсан сувилагч орон дээрх бяцхан биеийг даавуугаар хучих аж.
Суран шууд л цагаан даавууг авч шидээд "Түүнд битгий хүр. Тэр үхээгүй..."
"Хатагтай...." Сувилагч түүний хийсэн үйлдэлд гайхширна.
Орон дээр хэвтэх охин нь үнэхээр жижигхэн байх аж. Түүний хоёр нүд нь хаалттай, арьс нь цонхийж, хөхөрчихсөн байв. Суран түүнийг болгоомжтой гэгч нь тэвэрлээ.
Анх удаа л охиноо тэвэрч байна.
Гэвч охины биеийн температур буурч, бие нь хүйтэн болсон байлаа.
Суран түүнийг дулаацуулахыг хичээх авч энэ бүхэн одоо боломжгүй шүү дээ. Ван гэр бүлийнхэн дотогш орж ирээд, Сураныг харахад ихээхэн хэцүү санагдана.
Ван Жэксон орж ирээд, хүүхдийг түүнээс салгах гэсэн ч Суран түргэхэн хариу үзүүлж "Түүнд битгий хүр. Хэн чинь ч байсан түүнд хүрээд хэрэггүй. Тэр унтаж байна. Битгий саад болоод бай.."
"Ран Ран, яасан бэ? Чи ийм биш шүү дээ. Хүүхэд хэдийнээ өнгөрчихсөн..." хэмээн Сураны ээж уйлан хашхирна.
Суран уйлах хэдий ч хүүхдээ чангаар тэврээд "Үгүй ээ, тэр унтаж байна. Тэр зүгээр л унтаж байна. Та нар явцгаа. Битгий саад болоод бай. Бүгдээрээ яв!"
"Бүгд гадаа хүлээж бай. Жэксон, түүнд анхаарал тавь.." хэмээн Ван эмгэн ширүүн дуугаар хэллээ.
Бүгд гарсны дараагаар, Суран хүүхдээ тэврээд, хагалгааны орон дээр суув. Суран бяцхан охиныхоо хөмсөг, нүд, хамар, жижигхэн уруулд нь зөөлөн хүрээд Жэксонд хандан "Жэксон, охин маань төрөөд хэдэн хоног боллоо. Би түүнийг анх удаа л ойроос харж байна. Тэр чамтай төстэй юм, тийм биш гэж үү?"
YOU ARE READING
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...