95. Гүзээлгэнэтэй тууз

5.3K 885 279
                                    



Жэксон түүнийг урхиндаа оруулах гэж хичээж байсан ч Суран хүссэнгүй. "Намайг өр тавьсан гээд л бодчих, дараа нь би.."

Суран буйдангаас босоод, нүүрээ угаахаар зэхлээ. Бүтэн өдрийн турш л уйлсан мэт санагдах агаад энэ байдал нь түүнд таалагдсангүй.

Сураныг явах гэхэд Жэксон өөр рүүгээ татаад, дээр нь даран хэвтлээ. "Би авлагатай байх дургүй. Тэгэхээр одоо энэ бүхнийг шийдвэрлэсэн нь дээр байх"

Тэр жаргалтайгаар инээмсэглэн, Сураныг үнсэх гэсэн ч Суран түүний амыг даран "Миний сэтгэл санаа тааруу байна"

"Эмэгтэйчүүд үргэлж л хоёр нүүр гаргаж байх юм. Одоо болохоор сэтгэл санаа тааруу байна гэчхээд дараа нь болохоор гуйдаг байж...."

"Би гуйхгүй ээ"

"Тэгвэл одоо асуудлаа шийдэцгээе. Би бизнесмен хүн болохоор зээл өгөх дургүй" гэсээр Сураны банзлыг татаад "Хөдлөхгүй хэвт. Тооцоогоо хийцгээе"

"Татгалзаж болохгүй юм уу?"

Жэксон түүний эрүүг барин, инээмсэглээд "Юу гэж бодож байна?"

"Шударга бус бизнесмен л байна"

Ван Жэксон түүний эгмийг хазлан "Шударга бус бизнесмений эхнэр минь, сайн уу?"

Жэксон түүний дээрээс хэт дараад байсан тул Суран хөмсгөө зангидан, хөлийг нь өшиглөлөө. "Ван Жэксон, зөөлхөн бай"

"Ямар том дотуур хувцастай юм бэ?"

Суран хэлэх үггүй болоод тааз руу ширтэнэ. "Чи л надад худалдаж авч өгсөн биз дээ? Чи маш ихийг авч өгсөн болохоор өмсөж дуусаагүй л байна"

Жэксон хөхөвчнийх нь мөрөөр тоглон "Биедээ таарсан дотуур хувцас өмсөх хэрэгтэй шүү дээ. Миний сүүлд авч өгсөн дотуур хувцаснуудыг битгий өмс. Жирэмсэн болохоороо өмсөөрэй. Маргааш би шинийг авч өгье. Суран чи над шиг хүнтэй суусан үнэхээр азтай юм аа. Нөхөр чинь дотуур хувцсыг чинь аваад өгчихдөг"

Суран түүнийг түлхээд "Би өөрөө авч чадна"

"Үгүй ээ, би авч өгсөн нь дээр"

"Тэгвэл би чамд баярлаж байгаагаа хэлэх хэрэгтэй юм байна, тийм үү?"

"Үгүй ээ, би үгнээс илүү үйлдэлд дуртай гэж хэлсэн шүү. Одоо хоёр удаа надад талархлаа илэрхийлэх хэрэгтэй юм байна" гэсээр Сураныг бэлхүүсээр нь тэврээд, өөртөө улам наан "Угаалгын өрөө эсвэл энд хийх үү? Эсвэл шууд угаалгын өрөөнд хийцгээе. Дараа нь усанд ороод, цагаа хэмнэчихнэ..."

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now