"Цаг эрт байна. Ран Ран гайгүй юу?" хэмээн Ван эмгэн асуув."Гайгүй дээ. Одоо унтаж байна" гэсээр Жэксон инээмсэглэнэ.
"Ашгүй дээ. Ярилцах зүйл байгаа болохоор ажлын өрөө рүү дагаад яв"
Ван эмгэн Су Хаогийн талаар л ярилцахыг хүссэн бололтой. Жэксон эмээгээ даган, ажлын өрөө рүү орлоо.
"Су Хаод юу болсон юм? Түүний хийсэн зүйл юм уу?"
"Түүнд тийм чадвар байхгүй ээ" гэхэд Ван эмгэн санал нийлж буй бололтой толгойгоо дохино. Су Хао бүх зүйлийг тэгж нарийн төлөвлөнө гэж байхгүй.
Анх Су овогтных нэр нөлөө бүхий гэр бүл байсан ч гэлээ Су Хао өв залгамжилсны дараагаар бүх зүйл дордож эхэлсэн юм. Су Хао л гэр бүлээ сүйрүүлсэн нэгэн билээ.
"Өөр хүн оролцсон юм уу?"
"Жан Ан Нантай холбоотой байсан байна лээ" гээд Жэксон Ван эмгэний өөдөөс харж суугаад хэллээ.
"Жан Ан Нан гэж хэн билээ?"
"Марк Туаны туслах"
"Тэгэхээр энэ бүхэн Марк Туантай холбоотой хэрэг үү? Түүний төлөвлөгөө байсан юм уу?"
Ван Жэксон хойш налан суугаад, тааз руу ширтээд "Сайн мэдэхгүй л байгаа ч эргэлзэж л байна. Жан Ан Нан түүний туслах....."
"Яаж Жан Ан Наныг олсон юм?" хэмээн Ван эмгэнг асуухад Жэксон бүхнийг эхнээс нь ярив.
"Үнэхээр энэ бүхний ард Марк Туан байгаа юм бол тэр яагаад ийм зүйл хийнэ гэж?"
"Суранаас л болсон байх"
Суранаас л болж Марк ийм зүйл хийж байгаа байх. Өөр ямар шалтгаан байх билээ.
Ван эмгэн чимээгүй л байлаа. Жан Ан Нан оролцсон байлаа гээд Марк Туаны хийсэн хэрэг гэсэн үг биш. Гэхдээ Жэксоны хэлсэнчлэн, түүнээс өөр сэжигтэн алга. Марк Туан Суранд тийм л их хайртай юм бол Вэшиг өвтгөнө гэж үү?
"Эмээ, Туан гэр бүл өөр нэг хууль бус хүүтэй гэдгийг та мэдэх үү? Марк Туаны эцэг нэгтэй дүү"
Хатагтай Ван хэдэн жилийн турш бизнесийн ертөнцөөс хол байсан ч гэлээ бүхнийг мэдэхгүй гэсэн үг биш. Түүнд маш олон мэдээлэгч бий.
"Сонссон юм байна. Майкл Туан гэсэн байх аа. Аавынхаа байгууллагат ажиллаж байгаа ч байр суурь нь жижиг учраас Марктай өрсөлдөж байгаа биз"
Жэксон толгой дохисоор "Майкл Туан энэ бүхэнд оролцсон байх боломжтой юу?"
Ван эмгэн хэсэг чимээгүй болсноо толгойгоо дохин "Майкл Туан Жан Ан Нанд хахууль өгсөн гэж үү?"
YOU ARE READING
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...