-Гэгээ-
Суран хүүгийнхээ өрөөнд хивсэн дээр суун, тоглож байлаа. Үйлчлэгч түүнийг дуудан "Авхай, танд илгээмж ирлээ"
Суран онлайнаар бараа авдаггүй болохоор гайхаж орхилоо. Тэрээр тоглоомоо буулган, шаахайгаа өмсөөд "Вэ Ши, ээж нь доош буучихаад ирье. Ээжийгээ хүлээж байгаарай за юу?"
Тэр доош буун, үйлчлэгчээс илгээмжээ авахад үнэхээр том ч хүнд биш ажээ. Суран хайрцгаа сэгсрэн, чихээ дөхүүлэн сонсвол юу ч сонсогдсонгүй. "Юу вэ?"
Бичгийг нь харвал хүлээн авагч дээр түүний нэр байх ч явуулсан хүн нь тодорхойгүй ажээ. Хайрцгаа өрөөндөө авч ирэхэд нь утас нь дуугаран Тианми байх нь тэр.
"Ран Ран, илгээмж авсан уу?"
"Авсан, чинийх юм уу? Дотор нь юу байгаа юм? Яагаад гэр лүү явуулсан юм? Хаягаа буруу биччихээ юу?"
"Миний явуулсан зүйлийг битгий тоо, би Жэксонд өгч байгаа юм?"
"Юу юм? Яагаад Жэксонд өгч байгаа юм?"
"Наад хоолой чинь юу вэ? Хардаад байгаа юм уу? Би тэрэнд юм өгч болохгүй юу?"
"Үгүй л дээ"
Тианми инээн "Зүгээр л битгий тоо, нөхөртэй өгчих. Тэгээд чинийх биш болохоор битгий нээж үзээрэй"
"За"
Суран найзынхаа үгэнд орсон ч үнэхээр сонирхол нь хөдөлж байлаа. Тэгээд хайч аван задлах гэж байтал...
Яг тэр үед өрөөнд нь бяцхан толгой цухуйгаад "Ээжээ, юу хийгээд байгаа юм? Би таныг хүлээгээд байна"
"Удахгүй очлоо" Суран ч бас хүүгээ хүлээлгээд байхыг хүсээгүй болохоор хайчаа тавин, өнөөх хайрцгаа орхиод хүүтэйгээ тоглохоор гарлаа.
Оройн арван нэгэн цагт Жэксон гадаадаас ирээд эхлээд хүүгийнхээ өрөөнд очиж харчихаад дараа нь өрөөндөө орж ирлээ.
Суран аль хэдийн унтсан байх агаад Жэксонд зориулж ширээний гэрлээ асаалттай үлдээжээ. Тэрээр өрөөнд чимээгүйхэн орж ирээд цүнхээ газар тавин, Суран луу очих гэж байгаад газар нэг зүйлийг өшиглөж орхих нь тэр. Тэрээр тээглэн газар унах шахаж азаар сандалнаас зүүгдэн үлдэв.
Суран чимээнээс болоод сэрэн гэрлээ асаахдаа урд нь өндөр залуу байгааг олж харлаа. "Ирчихжээ"
Жэксон сандал дээр суун, хөлөө илсээр нөгөө хөлөөрөө хайрцаг луу заагаад "Энэ юу юм?"
ESTÁS LEYENDO
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanficВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...