73.Хэ Жин

14.7K 1.3K 111
                                    

-Гэгээ-

Жэксон бүжгийн студээс Сураныг аваад оройн хоол идчихээд гадуур хамт алхлаа. Суран бас яагаад түүнийг дотуур хувцасны дэлгүүр яваад байгааг ойлгосонгүй. 

"Би чамайг энд хүлээж байя, чи ороод ир"

Суран түүн рүү муухай хараад "Хэрэггүй ээ"

"Хэрэгтэй" Жэксоны нүд түүний хөхөн дээр буугаад "Хөх чинь томроод одоо байгаа хөхний даруулга чинь таарахгүй шүү дээ"

Суран хэлэх үггүй болоод түүнд дотуур хувцас авч өгөх гэж энд ирсэн гэдгийг ойлголоо. 

"Үгүй ээ, өөрчлөх хэрэггүй" Үнэндээ түүнтэй энэ талаар ярьна гэдэг Суранд ичмээр санагдаж байсан юм. 

"Үнэхээр авахгүй юм уу?" 

"Хэрэггүй ээ" хэмээн Суран дахиад толгой сэгсэрлээ.

"Тэгвэл яахав дээ" Жэксон анх удаа Сураныг хүчлээгүй нь энэ бөгөөд тэрээр машинаа асаагаад явлаа.

Хоёр өдрийн дараа тэр яагаад Сураныг хүчлээгүйг мэдсэн юм. Маш том хайрцагтай илгээмж ирсэн бөгөөд Суран аваад өрөөндөө орж ирэн задлаад үзэхэд дүүрэн хайрцаг түүний өмсдөгөөс хэд дахин том хэмжээтэй хөхний даруулга байсан юм. Тэрээр хэдийг үзчихээд буцаагаад хийчихлээ.

Орой нь Суран усанд орчихоод гарч ирэхэд Жэксон ирчихээд орон дээр сууж байлаа. Түүний хажуу талд Сураны өдөр хүлээж авсан хөхний даруулгатай хайрцаг байсан юм. 

"Нааш ир" хэмээн Сураныг дуудахад Суран чөтгөр шиг инээмсэглэлийг нь хараад тэндээ зогссоор байв. 

Жэксон ороо хүчтэйхэн цохиод "Нааш ир, үгүй бол би чамайг бариад авчихна шүү"

Эцэст нь Суран урд нь очин ойрхон байхыг хүсээгүй болохоор холхон зогсохыг харсан Жэксон гарнаас нь татан хажуудаа суулгалаа.

Жэксон хайрцгаа нээгээд "Онгойлгож үзсэн үү? Таарч байна уу?"

Суран хайрцаг луу нэг харчихаад эргээд Жэксон луу харан "Чи энийг өөрөө явж сонгосон юм уу?"

"Үгүй ээ, хүн явуулчихсан юм" 

"Хэн?"

"Зүгээр..." Жэксон хариулах гэж байгаад зогсон Суран луу хараад хөмсгөө өргөн "Хардаад байгаа юм уу?"

"Үгүй ээ"

Жэксон энэ талаар маргалдахыг хүсээгүй болохоор шууд л ярианы сэдвийг дотуур хувцас луу шилжүүлээд "Туслахаа явуулсан юм"

---Дахин ГЭРЛЭЛТ---Donde viven las historias. Descúbrelo ahora