Хуа даргатай хамт авхуулсан зургууд нь олон нийтэд цацагдсаны дараа Бай Зи Рүй шинжилгээ өгсөн бөгөөд халдвар аваагүй байлаа. Шинжилгээний хариугаа олон нийтийн сүлжээнд тавьсан ч түүнд хэн ч итгэсэнгүй.Бай Зи Рүй сэтгэлээр унаж, гутарч байсан ч түүнд хийж чадах зүйл байсангүй. Залгах болгонд нь авдаг байсан хүний утас нь хүртэл холбогдох боломжгүй болсон байв. Юу гэсэн үг болохыг нь ч Зи Рүй мэдэж байлаа. Түүнээс харилцаагаа тасалсан гэсэн үг.
Тэр хэнд ч хэрэггүй нэгэн болсон байв.
Сэтгүүлчид түүний гэрийн гадна отож байгаа тул Бай Зи Рүй гэртээ ч очиж чадахгүй байлаа. Жижигхэн буудалд хоног төөрүүлж, ахиж хэзээ ч алдар нэрээ эргүүлэн авах боломжгүй болсноо ойлгов. Хүн болгоны ярианы сэдэв болсон тул тэр Бээжинд үлдэхийг ч хүссэнгүй.
Гадаад руу яваад, нуугдчихвал бүх зүйл зүгээр болно байх гэж найдаж байлаа. Тиймдээ ч түүний менежер паспортыг нь авч яван, америк руу үдээс хойш нисэх тасалбар захиалсан бөгөөд нислэгийн цаг болох үеэр Зи Рүй нүдний шил, малгайгаар царайгаа далдлан онгоцны буудал дээр хүрч ирэв.
Гэтэл хаанаас ч юм баахан хүн түүнийг тойрон зогсоод "Хатагтай Бай, та хаашаа явж байгаа юм бэ? Тэвчиж чадахаа больсон болохоороо гадаад руу зугтааж байгаа юм уу?"
"Та ганцаараа явж байгаа юу? Эсвэл хүн таныг хүлээж байгаа юу?"
"Хуа даргатай явалдсан болохоор чинь ноён Ван танаас салчихсан уу? Тэгээд явж байгаа юм уу?"
"Алдар нэртэй болохын тулд дандаа нэр нөлөөтэй эрчүүдтэй ороолцолдож байсан юм уу?"
Түүнийг хэдэн талаас нь асуултаар булж эхлэхэд Зи Рүй айж, царай нь цонхийв. Хэн ч түүнд туслахгүй, тоохгүй байлаа. Холдохыг хүссэн ч сэтгүүлчид түүнийг тойрон зогсоод, хаашаа ч явуулсангүй.
Тэр ч байтугай сэтгүүлч түүнийг газарт унатал нь түлхсэн ч хэн ч түүнд тусалсангүй. Яасан өрөвдөлтэй юм бэ?
"Холд. Явцгаа" хэмээн Зи Рүй тэдний түлхсэн ч тоож байгаа шинж ер алга.
Сэтгүүлчид догшин араатан мэт л санагдах бөгөөд урхинд нь орж, гарах гарцгүй болсон амьтан шиг л санагдана.
"Хатагтай Бай, асуултад минь хариулаач"
"Цаашаа яв гэж хэлээд байна" Бай Зи Рүй босохыг хичээсэн ч ахиад л газарт уналаа.
Амьсгалж ч чадсангүй.
Толгой нь өвдөж, айдаст автан, чихээ таглан газарт уналаа. "Яв. Яваад өг. Над руу битгий ойрт...."
YOU ARE READING
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...