-Гэгээ-
Тэд өдрийн цайгаа гэртээ уугаад онгоцны буудал руу явлаа. Энэ удаа Жэксоны туслах дагаж явах агаад аль хэдийн онгоцны буудал дээр хүлээж байсан юм. Вэ Ши өдөр унтаагүй болохоор Суран хүүгээ ядрах вий гэж санаа зовох ч Вэ Ши сэтгэл өндөр байлаа. Гэрээсээ онгоцны буудал хүрэх замд тэр их л сонирхож явсан. Анх удаа гэрээсээ холдож, онгоцонд суух гэж байгаа болохоор догдлох нь тодорхой шүү дээ.
Шанхай Бээжингээс хол болохоор дөрвөн цаг нисэх билээ. Тэгээд тэд оройн долоон цагт хүрч ирлээ. Далайн ойролцоо болохоор салхи салхилах агаад тийм ч хүйтэн биш ч сэрүүхэн байв. Онгоцноос буугаад хэн нэгэн тэднийг тосон авч, тэд оройн хоол идэхээр явлаа.
Вэ Ши өдөр унтаагүй, онгоцонд догдолж үүл болоод тэнгэр харан явсан болохоор оройн хоолон дээр их л ядарчээ. Нүдээ анисаар хоолоо зажлах аж.
Суран хүүгийнхээ урд хоолыг нь барин, сэрээх гэж байхад Вэ Ши дуугарлаа. "Ээжээ, би өөрөө иднэ"
Тэрээр ингэж хэлээд том нүдээ нээсээр хоолоо идэн, хэсэг зажлаж байгаад дахиад л нүд анилдах аж. Үнэхээр эгдүүтэй харагдах агаад ширээ тойрон суух хүмүүс инээмсэглэхгүй байж чадсангүй.
Суран будааг нь авч ширээн дээр тавиад амыг нь арчин "Вэ Ши, ядарч байна уу?"
"Ээжээ, миний нойр хүрээд байна..."
Вэ Ши ээжийнхээ энгэрт тэврүүлэн, хэсэг зуур бувтнаж уруулаа хөхөж байгаад нүдээ анилаа. Тэд байрлаж байгаа буудалдаа оройн хоолоо идэж байгаа болохоор Суран Вэ Шиг тэвэрсээр босон "Та нар хоолоо ид дээ, би хүүгээ унтууллаа"
Асрагч эх нь мэдээж араас нь даган, хэсэг хугацааны дараа Жэксон болоод хамт хооллож буй хүмүүс нь даган явав.
Суран хүүгийнхээ хувцас, гутлыг тайлаад нүүр болоод гар, хөлийг нь цэвэрлэх аж. Сураны үйлдэл бүр хүүгээ сэрээчих вий гэсэн шиг зөөлөн байв.
Харин Жэксон хажуу талд нь зогсон үйлдэл бүрийг нь харах ажээ. Сураныг хөнжлийг нь эцэст нь нөмрүүлсэнийх нь дараа бугуйнаас нь барин "Хэсэг зуур гарах уу?"
"Одоо юу?" Суран хүү рүүгээ харан "Одоо есөн цаг болж байна шүү дээ бас Вэ Ши унтаж байна"
"Асрагч нь хүүг харчихна аа, гарч ямар нэгэн зүйл авцгаая"
Суран хэрэгтэй гэсэн бүх зүйлээ авчихсан бас Вэ Шигийн цүнхийг шалгахад бүх зүйл байсан гэтэл одоо гараад юу авахаа тэр мэдэхгүй байлаа.
ESTÁS LEYENDO
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanficВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...