-Гэгээ-
Жэксон хоолны цэсээ Суранд өгөөд "Идэхийг хүссэн зүйлээ хар даа"
Суран өөрийнхөө болон Жэксоны идэх дуртай хоолыг хараад цэсээ Жэксонд өгөхөд тэрээр цэсийг харах ч үгүй, зөөгчийг дуудан хоолоо захиаллаа. Гэтэл үнэндээ Сури хоолоо захиалж чадахгүй, гар нь хөлрөн, инээмсэглэн сууна
Хоол ч ирэн, Жэксон Суранд шөл аягалж, хачирнууд нэмэн өгөх бөгөөд үүнийг нь харсан Сури сандрах ажээ.
"Баярлалаа" гээд Суран савхаа аван, тэд хоёул Суриг байхгүй мэт үл тоон хоолоо чимээгүйхэн идэж эхэллээ.
Сурид улам улам л хэцүү санагдан, явахыг хүсэх ч түүний дуртай хоолнууд биш болохоор идэх хүсэлгүй, тэднийг өөдөөс харан суусаар л байлаа. Жэксон яагаад түүнийг дуудсаныг тэр одоо ч ойлгосонгүй. Өөрсдийнхөө нялуурлыг харуулах гэж үү? Арай гэж тэдний савхаа доош тавихыг хүлээлээ.
Жэксон амаа арчиад Сури луу харан "Цадсан уу?"
"Тийм ээ" Үнэндээ Сури юу ч идээгүй шүү дээ.
Жэксон үл ялиг инээмсэглээд "Чамайг яагаад дуудсаныг мэдэх үү?"
"Яагаад?"
"Чамайг би миний утсаар Суран луу залгасан гэж сонслоо" Жэксон ширээн дээр хуруугаараа товших бөгөөд тэрээр инээмсэглэлээр дүүрэн байсан ч хүйтэн ажээ.
Суригийн тархи хэсэг зуур хөлдөх шиг болж, эцэст нь шалтгааныг нь ойлголоо. Тэдний харилцаа ойрд муу байгаа болохоор Суран түүнд энэ талаар хэлэхгүй гэж бодсон. Гэтэл Жэксон Сураныг тайвшруулахаар иржээ.
Сури дэндүү сандарснаас болоод хоёр гараа атгаж, гар нь хөлөрсөн ч өөрийнхөө сандарч байгааг харуулахыг хүссэнгүй.
"Би яриагүй шүү дээ" Суригийн хийж чадах ганц зүйл бол хүлээн зөвшөөрөхгүй байх. "Ран Ран, би тэр шөнө чам руу өөрийнхөө утсаар л залгасан шүү дээ. Би согтуу байгаа болохоор намайг ирээд аваач л гэсэн..."
Суран яриаг нь таслан "Чи Жэксоныг согтуу болохоор түүнийг ав гэсэн. Би согтуу биш бас нойрмог ч байгаагүй. Би хэн залгаж байгааг яагаад мэддэггүй юм?"
"Гэхдээ би үнэхээр залгаагүй..."
"Тэр өдөр би чамайг замын дунд үлдээсэн биз дээ?" Жэксон ийнхүү асуулаа.
"Тийм ээ, би буусан" Сури уруулаа хазаад "Би Жэксоны машинаас буусан байхад яаж Жэксонтой хамт байх юм?"
YOU ARE READING
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...