-Гэгээ-
Суран эргэж ирэн, хаалгаа онгойлгоход аав хүү хоёр нэгэн рүүгээ муухай харан суухын олж харлаа. Вэ Ши, Жэксонтой хамт байхдаа ярих ч хүсэлгүй зүгээр л өөрийнхөө зүйлийг хийх аж. Тэгээд Сураныг хараад эгдүүтэй инээмсэглэн, ээж рүүгээ даллана. "Ээжээ"
Суран орж ирээд орны хажууд суух Жэксонг тоолгүй, хүү рүүгээ очин тэвэрлээ. Тэгээд эмнэлгийн хувцасаа солиход нь туслах аж.
"Ээжээ, би үнэхээр эмнэлгээс гарч болох юм уу?" Ван Вэ Шигийн нүд нь гэрэлтэнэ.
"Тийм ээ, эмч чамайг явж болно гэсэн. Хувцасаа сольчихоод явцгаая" Суран ийнхүү хэлээд толгойг нь илэх ажээ.
Вэ Ши инээн "Би эцэст нь гарч чадлаа"
Суран Вэ Шигийн хувцасыг сольчихоод явах зүйлээ бэлдээд дахиад л завгүй болчихлоо. Вэ Ши ээжийгээ хүлээж суухдаа олон бяцхан галт тэргээрээ тоглоно. Харин Жэксон орны хажууд суун, ээж хүү хоёрыг харах агаад үл үзэгдэгч мэт сууна.
Тэд юмаа баглаж дуусчихаад Суран цүнх аван Жэксонд өглөө. Үүнийг зассан асрагч "Авхай, би авчихья"
Суран толгой сэгсрээд "Та олон барьж байна шүү дээ"
Ван Жэксон хөмсгөө өргөх агаад анх удаа л эмэгтэй хүн түүнд цүнх барьж гэж байгаа нь энэ байлаа. Гэхдээ тэрээр гар сунган, цүнхийг нь авсан юм. Суран Вэ Шиг тэврээд араас нь даган явлаа. Вэ Ши эмнэлэгт удаан хугацаанд байсан болохоор эмнэлгээс гарч байгааг нь хүмүүс мэдээд тайвшрах ажээ. Өмнө нь биеийн байдлаасаа болоод Вэ Ши унтах их дуртай байсан гэтэл өнөөдөр унтсангүй. Гэртээ харих замдаа Вэ Ши Сураны өвөр дээр суун, ярих аж.
Сураны ээж их зөөлөн, намуухан хоолойтой болохоор Суран ч мөн хоолойг нь дуурайжээ.
Машинд намуухан, зөөлөн хоолойгоор дүүрэн байх аж. Жэксон урд талын толиндоо ээж хүү хоёрыг харвал Вэ Ши ээжийнхээ мөрийг дэрлээд ээжийнхээ ярихыг сонсоно. Суран үзэсгэлэнтэй гэхдээ Жэксон түүнийг гадна талдаа үзэсгэлэнтэй харин дотроо маш муухай бодолтой гэж боддог билээ.
Үгүй бол Суран яах гэж түүнтэй гэрлэх билээ дээ?
Гэртээ ирэхэд Ван эмгэн Вэ Шиг хараад гар даллан "Вэ Ши, хөгшин эмээ дээрээ хүрээд ир"
Вэ Ши Ван эмгэн рүү очин тэд хэсэг зуур ярилцах ажээ. Ван Жэксонг эргэж ирэхээс өмнө Вэ Ши үргэлж Сурантай нэг өрөөнд байдаг байсан харин одоо Жэксон эргэж ирчихсэн бас нэг даалгавар биелүүлэхийн тулд Жэксон, Суран хоёр нэг өрөөнд байхаар болжээ.
YOU ARE READING
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...