-Гэгээ-
"Хаалгаа онгойлго" хэмээн Жэксон хүйтэн нүдээр дуугарлаа.
"Жэксон..." Мэдээж Су эзэнтэн дотор юу болж байгааг мэднэ гэхдээ Жэксонд харуулахыг хүссэнгүй.
"Онгойлгох уу, үгүй юу?" Ийнхүү тэрээр сүүлийн асуултаа асуугаад хажууд нь зогсох үйлчлэгчид Вэ Шиг өгөөд хаалгыг хүчээр өшиглөх нь тэр.
"Жэксон, битгий ингэл дээ. Би хаалгыг онгойлгоё" Су эзэнтэн хэн нэгнээр хаалга онгойлгон дотогш ороход Суран газар өвдөглөн сууж, ээж нь саваа барисан зогсож байх нь тэр. Хэрвээ Жэксон өөрийн нүдээр хараагүй бол ийм зүйл болж байгаад ч итгэхгүй байсан биз. Сураны ээж гэх энэ эмэгтэй саваа барьчихаад Сураны хаа сайгүй ороолгож байна.
"Ээжээ"
Вэ Шигийн дуугаар л Жэксон бодлоосоо салж, Сураны ээжийг хойш түлхэн Сураныг босоход туслалаа. "Яаж байна?"
Царай нь цонхийж, үс нь замбараагүй, цонхийсон уруул мөн Суран юу ч дуугарахгүй байх ажээ. Сураны ээж дахин ороолгох гэж байхад нь азаар Жэксон урдуур нь орон зогсоолоо.
"Эзэгтэйгээ аваад яв" хэмээн Су эзэнтэн үйлчлэгчид тушаалаа.
Суранд ямар ч хүч байхгүй байх агаад босох гэж байгаад унах шахахад нь Жэксон барин авлаа. Су эзэнтэн ч мөн Суран луу гараа сунган "Ран Ран"
Жэксон түүн рүү хүйтэн гэгч нь харан "Гараа тат!!"
Тэрээр Сураныг газраас аван өргөөд үйлчлэгчид тушаалаа. "Вэ Шиг тэврээд намайг дагаад яв"
Су эзэнтэн тэднийг даган гадагш гаран, Жэксоны Сураныг машины арын суудалд суулгахыг хараад ам нээлээ. "Ран Раныг эмнэлэгт хүргэж өгсөн нь дээр байх"
Жэксон ч огтхон ч тоолгүй, үйлчлэгчээс Вэ Шиг аваад мөн арын суудалд суулгалаа. Тэгээд өөрөө жолоочийн суудалд суун, хөдлөв.
Суран нурууныхаа өвдөлтөөс болоод налж чадахгүй, доош харан хэвтэнэ. Нуруугаар нь аймшигтай өвдөж, толгой нь эргэх аж. Бяцхан зөөлөн гар, Сураны гарнаас атгана. "Ээжээ, та зүгээр үү?"
Харин Суранд ямар ч хариулах хүч байсангүй.
Толины тусгалд Жэксон арагшаа хараад "Вэ Ши, бид одоо эмнэлэг явж байна. Битгий санаа зовоорой, ээж нь зүгээр"
Вэ Ши толгой дохилоо.
Эмнэлгийн гадаа ирчихээд Жэксон хүрмээ тайлаад Сураны биеийг ороон, түргэн тусламжийн хэсэг рүү явлаа. Вэ Ши ч мөн тэдний ард ойрхон дагах агаад Жэксон хүүдээ санаа зовон, байн байн эргэх харах аж.
ŞİMDİ OKUDUĞUN
---Дахин ГЭРЛЭЛТ---
Hayran KurguВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...