-Гэгээ-
Жэксон эргэж хараагүй ч Зи Рүйгийн гарыг түлхээд юу ч хэлэхгүй машиныхаа ард цүнхийг нь хийгээд өөрөө машиндаа суугаад Зи Рүйд юу ч хэлсэнгүй. Харин Зи Рүй одоо ч зогссоор гар зангидах агаад тэвчээртэй байх хэрэгтэй хэмээн өөртөө хэлсээр машинд суулаа.
Тэгээд инээмсэглэн "Жэксон бид хаашаа явах юм? Хоол идэцгээе тэгэх үү?"
Жэксон бугуйн цагаа хараад толгой дохин "За, юу идмээр байна?"
Зи Рүй үл ялиг инээмсэглээд "Бидний өмнө нь орох дуртай байсан газрыг санаж байна уу? Дөрвөн жилийн өмнө бид их ордог байсан шүү дээ. Одоо ч ажиллаж байгаа эсэхийг мэдэхгүй байна"
Жэксон ямар ч санаа байхгүй байх агаад рүлээ бариад "Хаягийг нь хэлчих"
Зи Рүйгийн нүд бараан, уруулаа зуусаар хаягийг нь хэллээ. Үнэндээ Жэксоны зүрхэнд хэзээ ч Зи Рүй байгаагүй шүү дээ. Оройн хоол тийм ч сайхан байсангүй, өмнөх шигээ Зи Рүй яриад л эхнээс нь дуустал Жэксон юу ч хэлээгүй юм. Зүгээр л дарсаа шимээд хөмсөг зангидаад ямар нэгэн зүйл бодно.
Оройн хоолны дараа Зи Рүй удаан Бээжинд ирээгүй болохоор гадуур явья гэж хэлэхэд Жэксон "Дараа больё, бие чинь амрах хэрэгтэй, ядарч болохгүй"
Дахиад л Жэксон түүний биеийн байдлыг шалтаг болгож байна гэвч Зи Рүй энэ шалтагийг нь эсэргүйцэж чадахгүй байгаагаа анзаарлаа.
Жэксоны туслах дээд зэрэглэлийн чимээгүй газар байр сонгосон байх агаад Зи Рүй дотогш орон "Жэксон, надад үнэхээр таалагдаж байна"
Жэксон цүнхийг нь газар тавин инээмсэглээд "Таалагдаж байгаа бол ашгүй дээ"
Энэ байрыг тогтсон цагт үйлчлэгч ирж цэвэрлэнэ, тавилга гээд бүх зүйл бэлэн болохоор Зи Рүй юу ч хийх шаардлагагүй. Жэксон гал тогоо руу очин өөртөө ус хийн, ууж байхад нь Зи Рүй араас нь тэвэрлээ.
Зи Рүй нуруунд нь нүүрээ наан ялдамхан хоолойгоор дуугарав. "Жэксон, өнөө орой үлдэх үү?"
Жэксон аягаа ширээн дээр тавин эргэж харан, Зи Рүйг өөрөөсөө түлхээд "Би чамайг амрах хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ"
"Чамайг байхгүй байхад би яаж амрах юм?" Зи Рүйгийн дуу бага зэрэг гунигтай ажээ. "Өмнө нь бид гадаадад байхад орой болгон би чиний энгэрт унтдаг шүү дээ. Одоо орой болгон би чамтай унтана гэж хэлэхгүй л дээ гэхдээ өнөө орой л үлдэж болох уу?"
DU LIEST GERADE
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...