55. Намайг уучлаарай

14.8K 1.2K 68
                                    

-Гэгээ-

"Чамд ярилцах зүйл байхгүй юм уу? Эсвэл эхлээд унтмаар байна уу? Орой болчихож..."

Жэксон Сураны нүд рүү харан "Суран, чи надад анхаарал тавьдаг биз дээ?"

Тэрээр ийнхүү хэлээд удаанаар дөхөхөд Жэксоны бие дулаацчихсан болохоор Сураныг дааруулах биш харин ч халуун мэдрэмж өгнө. 

"Чи хөлдөж үхлээ гэхэд надад ямар ашиг байгаа юм?" 

Жэксон эрүүнээс нь барин "Чи хоёр өөр юм хэлээд байна" гээд гараа доошлуулан Сураны зүрхэн тушаа тавиад "Эндээ чи надад анхаарал тавьдаг шүү дээ. Үгүй байсан бол яагаад яаран ирнэ гэж? Чи гэрийн шаахай ч өмсөөгүй байна"

Жэксон зүрхэн дээр нь тавьсан гараараа чээжийг нь илэх агаад Суран гарыг нь цохиод "Ван Жэксон, тэнэг юм хийх юм бол яваарай"

"Нээрээ намайг бохир гэж хэлснийг чинь мартчихаж" Жэксон өөрөө өөртөө инээж байгаа мэт харагдана. Гэхдээ инээд нь Сураны зүрхийг хатгах шиг болж, тэрээр гунигтай болоод ирлээ.

Тэгээд Жэксон эхнэрээ тэврэн, хүзүүнд нь нүүрээ шигтгээд намуухан дуугаар "Суран, би америкаас ирснээс хойш зөвхөн чамтай байгаа шүү дээ. Цаашдаа би ямар ч эмэгтэйд хүрэхгүй ээ. Намайг бохир гэхгүйгээр намайг цэвэрлэж болохгүй юу?"

"Өглөө чи ч бас намайг бохир гэсэн"

"Би буруу зүйл хэлсэн юм за юу?" Тэрхэн мөчид Жэксон яг л буруу зүйл хийсэн хүүхэд шиг харагдана. Чи надад үнэхээр их нөлөөлдөг гэдгээ мэдэхгүй дээ. Чиний ганц өгүүлбэр, царай гээд бүх зүйл чинь надад нөлөөлдөг. Өглөө би ухаанаа алдаад л тийм зүйл хэлчихсэн. Намайг уучлаарай..."

Сураны нулимс цийлэгнээд юу ч хэлсэнгүй. 

Жэксон түүн рүү хараад "Ямар нэгэн зүйл хэлэхгүй бол миний уучлалыг хүлээж авсан гэж бодлоо шүү"

Энэ залуу үнэхээр ичгүүр, сонжуургүй юм гээч. Суран толгой сэгсрээд, хэзээнээс түүнийг ийм болчихсоныг мэдэхгүй юм. Түүний өмнө байгаа залуу ийм хүн биш шүү дээ.

Тэр яаж ийм гайхалтай, хэцүүхэн, ичгүүргүй болчихдог байна аа? 

Жэксон томоо гэгч нь инээмсэглэж байгаад Сураны нүцгэн хөл газар байхыг харан тонгойсоор хөлийг нь өвөр дээрээ тавилаа. Сураныг гайхаж байхад нь Жэксон хөлөнд нь массаж хийх аж.

"Надад санаа зовж, надтай уулзах гэж сандарч байсан ч гутал өмсөх хэрэгтэй шүү дээ. Чи даарчихвал яах юм? Яагаад өөрийгөө боддоггүй юм? 

---Дахин ГЭРЛЭЛТ---Dove le storie prendono vita. Scoprilo ora