2.Анхны уулзалт

17.2K 1.3K 73
                                    

-Гэгээ-

Бүдэгхэн шар гэрэлд Суран одоо ч Жэксоны хацар дээрх алгадсан улаан мөрийг харж байлаа. Тэрээр Жэксоныг хөдлөхөө болисон мөчийг ашиглан, түүнийг түлхээд хурдхан шиг орноос буун түүн рүү муухай харна.

Жэксон хацраа илээд Суран руу муухай харах агаад Сураныг айдаст автуулам хүйтэн ажээ. Нэг нь орон дээр сууж, нөгөө нэг нь газар зогсон, тэд удаан хугацаанд нэгнээ ширтэнэ. Энэ байдлыг Жэксон эвдэн, хувцасныхаа цүнхнээс хувцасаа аваад угаалгын өрөө лүү орох бөгөөд тун ч удахгүй усны дуу гарлаа.

Тэрхэн мөчид Суран шууд л орон дээрээ хэвтэв. Тэрээр яагаад Жэксоныг ирснийг мэдэхгүй юм гэхдээ энэ түүний хүсэл биш гэдэг нь нүднээс нь л тодхон байсан шүү дээ. Суран энэ өрөөнд ганцаараа байдаг болохоор ганцхан ор бас ганцхан л хөнжил байгаа билээ. Аль хэдийн шөнө дунд болчихсон болохоор тэрээр явж өөр өрөөнд унтах эсвэл өөр хөнжил авах гэж яваад бусдыг сэрээх вий гэхээс айна. Гэхдээ одоо өвөл болохоор буйдан дээр хөнжилгүй унтвал даарна шүү дээ.

Тэрээр орон дээр хэвтэхдээ Жэксоныг түүнтэй унтахгүй, гаран явах байх хэмээн бодов. Гэхдээ бас Суран тийм ч итгэлтэй биш бас түүнээс айж байсан учир хөнжилөө аваад орны булан руу хэвтлээ. Азаар ор том болохоор тэд нэгэндээ хүрэхгүй биз.

Янз бүрийн зүйлс бодсоор унтаж чадахгүй орны буланд хэвтэж байхад нь хажууд нь хэн нэгэн хэвтэх нь тэр.

Үнэндээ Ван Жэксон өрөөнөөс явалгүй, энд унтсан юм. Суран сандран, хөнжилөөрөө биеэ сайн ороогоод хэвтэх ажээ.

Одоо ч эмчийн үг Сураны чихэнд сонсогдсоор, эмч нар чадах бүх зүйлээ хийгээд ажилтгүй болвол сүүлийн арга буюу хоёр дахь хүүхэд төрүүлээд хүйн цусыг нь Вэ Шид шилжүүлнэ. Энэ л Жэксонг гэртээ ир гэж хэлсэн шалтгаан билээ.

Гэхдээ тэд танихгүй хүмүүс, санаандгүй нэг шөнийн алдаанаас болж Вэ Шиг олсон шүү дээ. Одоо тэд хамтдаа нэг орон дээр хэвтэж, хүүхэд хийхэд бэлэн байдалд байна. Гэхдээ үнэндээ тэд хэн хэн нь хүсэхгүй байгаа. Суран дотроо өөр арга байхгүй гэдгийг мэдэх ч гэлээ гэнэт бодит байдал дээр тэр хүлээн зөвшөөрч чадахгүй.

Дөрвөн жилийн өмнө тэд гэрлэчихээд маргааш нь л Жэксон хайртай эмэгтэйтэйгээ гадаад улс руу явсан юм. Энэ хэдэн жилийн хугацаанд тэр хэзээ ч эргэж ирээгүй бараг хүүхдийнхээ хүйсийг мэдсэн гэхэд ч эргэлзэж байна. Хэрвээ Вэ Ши өвдөөгүй байсан бол Суран хэзээ ч түүнтэй уулзахгүй л байсан шүү дээ.

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now