Суран аль хэдийн унтчихсан тул түүний үгийг сонссонгүй. Ван Жэксон юу ч хэлэлгүй түүнийг үнсээд "Сайхан амраарай, Ван Ран"гэв.Маргааш өглөө нь Сураныг сэрэхэд Жэксон ажилдаа яваагүй байх нь тэр.
"Яагаад ажилдаа яваагүй юм бэ?"
"Сайхан амарч чадсан уу?"
"Тийм ээ. Хурдан ажилдаа яв"
"Өнөөдөр явахгүй ээ.."
Суранд хачирхалтай санагдан "Яагаад?"
Жэксон түүний урт үсийг илбээд "Хамтдаа очих газар байна. Хувцсаа өмсөөд хурдан бэлдчих"
Суранд хачин санагдсан ч өөр зүйл асуусангүй. Суран хувцсаа өмсөөд гарч ирээд "Явцгаая"
Хаашаа дагуулж явж байгааг нь гайхсан тул Суран машинд суусан цагаасаа хойш цонхоор ширтлээ. Харин Ван Жэксон бодолд автан чимээгүй л машинаа жолоодох аж.
Удалгүй тэд нэгэн газар ирж зогсоход Ван Жэксон суудлын бүсээ тайлаад "Явцгаая" гэхэд Суран ч бас суудлын бүсээ тайлаад, машинаас буулаа.
Жижигхэн цогцолбор доторх харшийн гадна ирээд, хонхыг нь дарснаа "Энд хэн амьдардаг гэж бодож байна?"
Суран толгойгоо сэгсэрлээ. Хэний гэр гэдгийг нь Суран яаж мэдэх билээ дээ?
Удалгүй хаалга онгойход, танил царай үзэгдэв. "Тан туслах?"
Суран бүр ч гайхширан "Тан туслахын гэр юм уу?"
Тан Зичү инээмсэглээд "Авхай, та тоглоом хийж байгаа биз дээ? Би доод түвшний туслах байж яаж ийм өндөр зэрэглэлийн харшид амьдрах билээ?"
Ван Жэксон түүн рүү хараад "Намайг хэтэрхий бага цалин өгдөг гэж хэлээд байгаа юм уу?"
Тан Зичү хий ханиалган "Эзэнтэн минь, тоглоом хийхээ боль л доо. Би доод түвшний туслах байж яаж тэгж бодож зүрхлэх билээ? Гэхдээ та ч бас бага цалин өгч байгаа гэж бодож бол дараа сараас хоёр нугалаад өгч болох л юм"
Тан Зичү Жэксоны доод анги байсан бөгөөд их сургуулиа төгссөний дараа Ван компанид орж, Жэксоны туслах болсон юм. Тэд дотно найзууд учраас иймэрхүү тоглоом хийх нь байдаг л зүйл төдий.
"Ойлголоо" хэмээн Жэксон хэлээд "Яаж байна? Ямар нэг зүйл болоогүй биз дээ?"
"Юу ч болоогүй. Тэд шөнийн турш өрөөндөө байсан. Хаашаа ч яваагүй, хэнтэй ч утсаар яриагүй"
Суран Жэксон рүү хараад "Юу болоод байгаа юм?"
Ван Жэксон түүний гараас атгаад "Энэ байшинд хэн амьдардгийг сонирхохгүй байна уу? Дээшээ гарцгаая"
YOU ARE READING
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...