91. Миний чадварт эргэлзээд байгаа юм уу?

4.6K 890 265
                                    


"Удаан уулзсангүй шүү, Сури...."

Сури түүнийг хараад сүнс харсан юм шиг л цочирдон, хойш ухрах нь тэр. Ван Жэксон түүнийг яаж олсон юм бол?

Сури Сураны хойд эгч ч гэсэн тэд цусан холбоотой шүү дээ. Хэчнээн түүнд атаархсан ч гэлээ Вэши түүний үеэл байхад яаж ийм харгис байдаг байна аа?

"Чамайг байна гэж бодсонгүй"

Сури орон дээр суугаад "Юу яриад байга юм? Яагаад гэрт маань дайрч орж ирсэн юм? Хамгаалагч дуудахаас өмнө гэрээс маань гарцгаа"

"Цагдаа дуудсан нь дээр байх даа" гэсээр Ван Жэксон хүйтнээр инээмсэглэнэ.

Үүнийг сонсоод Суригийн царай нь цонхийж, бие нь чичрэнэ.

Тэр юу ч хэлж зүрхэлсэнгүй.

"Цагдаа дуудвал илүү сонирхолтой шүү дээ. Чэн Жин ч бас цагдаа дээр байга болохоор чи очоод, түүнтэй хамт байвал дээр юм байна...."

Суригийн царай нь улам л барайж байсан ч хүлээн зөвшөөрөх дургүй байгаа нь илт. "Юу гэж байгааг чинь ойлгохгүй л байна...."

Жэксон түүний хэлсэн үгийг үл тоон "Аав чинь ч бас чамтай хамтарсан байх, тийм үү?"

Сури яахаа мэдэхгүй байлаа. Бай Зи Рүйг ашиглаж дуусаад утасныхаа шугамыг шууд хаасан болохоор Зи Рүй түүнтэй холбогдож чадаагүй. Бай Зи Рүйд ууттай зүйлийг дамжуулж өгсөн зөөгчийн хувьд түүнд утасны дугаараа өгөөд, мөнгөө авмаар байвал хэнд ч юу ч хэлэхгүй гэх амлалтыг нь авсан. Хэн ч асуусан бай, тэр юу ч хэлэхээргүй болсон.

Бай Зи Рүйтэй ахин холбогдохгүй гэж бодож байсан ч тэр ресторан дээр байнга очиж, зөөгчийг шалгааж, асуудал тариад байсан болохоор аргагүй эрхэнд түүнтэй холбогдсон байлаа.

Аав нь түүнийг ахин энэ асуудалтай хутгалдаад хэрэггүй гэсэн ч Бай Зи Рүй өнөөдөр томоохон шуугиан тарьж, цагдаагийн газар руу явсан тул энэ талаар ихээхэн сонирхсон юм. Бай Зи Рүй Ван Жэксоны эмэгтэй байсан хэдий ч одоо амьдралынхаа хамгийн гутамшигтай үеийг туулж байгаа учраас түүнийг дооглох гэж л залгасан аж. Гэтэл түүний гэрт Ван Жэксон хүрээд ирнэ гэж яаж санах билээ.

Бай Зи Рүй түүнийг өдөөн хатгахын тулд л энэ бүхнийг хийж, Ван Жэксонтой хамтарсан гэдгийг сая л Сури анзаарлаа. Тэр аавдаа мэдэгдэлгүйгээр Зи Рүй рүү залгасан бөгөөд өмнө нь дандаа аавынхаа хэлснээр хийдэг байсан болохоор ямар ч асуудал гаргадаггүй байв. Харин энэ удаа тэр асуудалд орчихлоо.

---Дахин ГЭРЛЭЛТ---Onde histórias criam vida. Descubra agora