-Гэгээ-
Жэксон хүүгийнхээ хажууд очоод "Вэ Ши, энэ chrysanthemum гэдэг цэцэг"
"Сайн уу, муу юм уу?"
"Сайн ч биш, муу ч биш гэхдээ төрсөн өдрийн цэцэг биш" Үнэндээ Жэксон аль хэдийн авах цэцгээ шийдчихсэн байсан болохоор цагаан сарнайгаа аваад үйлчлэгч рүү очлоо. "Энэ цэцгийг боолгомоор байна"
"Эрхмээ, хэдэн цэцэг авах вэ?"
Жэксон дахиад л гацаж орхижээ. Тэр бөөнөөр нь зардаг гэж боддог болохоос тооных нь учрыг мэдэхгүй шүү дээ. Түүнийг дуугүй зогсоод байхад зөөлөн, бяцхан хоолой гарлаа. "Ерэн есөн сарнай, баярлалаа"
Үйлчлэгч шууд сарнай луу очин инээгээд "Ерэн есөн сарнай хэмжээлшгүй их хайрыг бэлгэддэг. Энэ бяцхан залуу их зүйлийг мэдэх юм аа"
Жэксон цэцгийнхээ мөнгийг төлчихөөд Вэ Шид малгайг нь өмсгөөд, нэг гартаа цэцгээ барьж нөгөө гартаа Вэ Шиг тэвэрлээ. Дэлгүүрт зогсож байсан бүх эмэгтэйчүүд тэднийг гаран гартал нь харах аж.
"Энэ залуу царайлаг юм аа, хүү нь ч бас эгдүүтэй..."
Вэ Ши аавынхаа хүзүүгээр тэврэн, дэлгүүрийн үүдэнд зогсож байсан хоёр охидыг заагаад "Ааваа, тэд таныг царайлаг гэж байна"
Тэдгээр охид ч Вэ Шиг шууд тэгээд хэлчихнэ гэж бодоогүй болохоор цочирдож орхих агаад нүүр нь улайгаад хачин байдалд орох нь тэр.
"Тэд чамайг ч бас эгдүүтэй гэсэн"
"Гэхдээ таныг ширтээд байсан, би харсан" Вэ Ши хэсэг дуугүй болоод "Ааваа, та миний ээжийнх"
Жэксон хүүгийнхээ уурлаж байхыг харан толгой сэгсрэн, инээгээд "Тийм ээ, би ээжийнх нь"
"Тэгвэл та ээжид сайхан хандах ёстой шүү. Өмнө нь та дандаа гадаадад байсан. Ээж надад бол энэ дэлхийн хамгийн сайн эмэгтэй"
"За"
Вэ Шигийн инээмсэглэл улам бүр томорсоор, цэцгээ барин машиндаа суулаа. "Ааваа, одоо студи руу явья. Та явж байгаагүй юм чинь би заагаад өгье"
"Дараа явъя, дахиад аавд нь авах зүйл байна"
Жэксон Вэ Шиг гоёл чимэглэлийн дэлгүүр лүү авч явлаа. Өглөө Вэ Ши түүнээс ээжид нь ямар бэлэг өгөх үү гэж асуухад түүний бодолд шууд л тэр үзэсгэлэнтэй эгэмний ясыг нь гэрэлтүүлэх зүйл орж ирсэн юм. Тэр үзэсгэлэнтэй эгэмний ясанд зохицох зүйлт. Зүүлт хамгийн тохиромжтой шүү дээ.
YOU ARE READING
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...