-Гэгээ-
Жэксон утсаа гаргаж ирээд "Ямар кино үзмээр байна?"
Кино үзнэ гэдгийг сүүлд гаргасан болохоор тэд ямар ч киноны тасалбар аваагүй билээ. Өнөөдөр валентины баяр болохоор бүх романтик дүүрэн байгаа шүү дээ.
Суран утас руу нь харж байгаад нэг кино руу заан "Энийг үзье"
Жэксон өнөөх киног нь хараад гайхан хөнгөхөн ханиалгаад "Энэ чинь аймшгийн кино юм биш үү?"
"Тийм ээ"
"Өнөөдөр баярын өдөр болохоор ямар нэг романтик кино үзсэн нь дээр биш үү?"
"Бусад кино нь сайхан кино биш юм шиг санагдаад байна. Бас энэ кино тийм ч их улсад гардаггүй шүү дээ энд ирсэн юм чинь үзээд явья"
Энэ аймшгийн кино нь Тайланд кино аж. Ямар ч тай кино муухай байдаг гэдгийг бүгд л мэднэ шүү дээ. Гэхдээ энэ сул дорой эмэгтэй яаж ийм кино сонирхдог гэдгийг Жэксон ойлгохгүй байв.
Жэксон энэ санааг нь дэмжихийг хүсээгүй ч инээмсэглээд "Кино театр луу явцгаая"
"Киногоо үзчихээд гадуур алхацгаая"
Өмнө нь Суран Хонконгд ирчихээд гадуур явахад маш их таалагдсан болохоор энэ удаа ч явахыг хүссэн юм.
"За"
Тэднийг ресторанаас гарахад жолооч аль хэдийн хүлээж байх агаад тэд хотын төв рүү ороход Суран жолоочийг зогсоогоод Жэксон луу харан "Нийтийн автобусаар явцгаая"
Гадуур хөл хөдөлгөөн ихтэй байх агаад машинаар явахад тохиромжгүй ажээ. Мөн Суран гадуур автобусаар зугаалах мэдрэмжийг авахыг хүссэн нь энэ байв. Автобус нэг давхартаа дүүрэн хүнтэй байсан болохоор тэд хоёр давхар луу гарлаа. Гадаах орчинг үзэж болох болохоор Суран жаргалтай мөн баяртай байв. Удалгүй тэд кино театрт ирэхэд олон хосууд валентин тэмдэглээд ихэд хөл хөдөлгөөнтэй байх аж.
Жэксон Сураныг хүмүүст мөргүүлэх вий гэсэндээ өөртөө ойртуулан мөрөөр нь тэврээд Суран руу харан "Энэ киног үзэхдээ итгэлтэй байна уу?"
"Тийм ээ"
"Айгаад битгий охиныг минь айлгачихаарай"
Суран нүдээ эргэлдүүлээд "Охин минь гэдсэндээ тайван унтаж байгаа, юунаас айх юм? Тэглээч ийм кино намайг айлгахгүй"
Үнэндээ тэрээр хүүхэд байхаасаа л хачин зуршилтай байсан. Үргэлж аймшгийн, сүнстэй кино үзэх дуртай. Олон жилийн дараа аймшгийн кино нэг л хэвийн санагдаад айхаа больчихсон юм. Бас удаан аймшгийн кино үзээгүй болохоор үзэхийг хүссэн хэрэг.
CZYTASZ
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...