-Гэгээ-
Хаалганы хонх дуугарах дуунаар Тианми очин дурангаараа харахдаа гайхсаар буруу харсан хэмээн бодон эргэн гүйгээд "Ран Ран, Ван Жэксон яах гэж чамайг хайж ирсэнийг мэдэхгүй ч гадаа ирчихсэн байна"
Суран ч бас гайхах агаад үнэндээ Жэксонд хэн нэгний гэрийн хаягийг олно гэдэг асуудал биш гэдгийг мэднэ. Гэхдээ ингээд хүрээд ирчихнэ гэж бодоогүй билээ.
"Яах вэ?"
"Намайг энд байгаа гэж хэлээд гэр лүү нь явуулчих"
Тианми толгой дохин хаалга руу гүйгээд "Ноён Ван, яагаад энд байгаа юм?"
"Суран дотор байна уу?"
"Байгаа эсэх нь ямар ялгаа байна? Ноён Ван, чи гэртээ харьсан нь дээр байх"
"Тианми, би Сурантай ярилцмаар байна" хэмээн Жэксон хүйтэн хоолойгоороо хэллээ.
"Ран Ран, чамайг гэртээ харь гэсэн. Цаг нь болохоор тэр өөрөө харьна шүү дээ бас чи зүгээр гэдгийг нь мэдэж байгаа юм чинь үлдээчих"
"Сураныг гарч ирэхгүй бол би гарч иртэл нь хүлээнэ шүү гэж хэлээрэй"
Тианми гайхсаар эргэж гүйж ирэхэд Суран оройн хоолны ширээ аль хэдийн засаад дуусчихсан, хоолой ид хэмээн хэллээ.
"Жэксон чамайг гарч ирэхгүй бол гарч иртэл чинь хүлээнэ гэсэн" Тианми савхаа аваад "Тэр зүгээр л жүжиг тавьж байгаа юм. Ран Ран зүрх чинь өвдөх үү?"
Суран юу ч хэлэхгүй, гал зуухаас гаран үүд рүү очоод "Ван Жэксон, гэртээ харь"
"Суран, гараад ирээч дээ..." Жэксоны хоолой сөөжээ. "Ярилцья"
"Бидэнд ярилцах зүйл байхгүй. Хоёулаа тайвширч байгаад маргааш ярилцья. Чи эхлээд харь, би чамайг одоо хармааргүй байна"
Суран одоо ч өглөөний үгийг нь санана. Жэксон түүнийг Марктай ярвигтай холбоотой гэж боддог гэдгийг нь Суран мэддэг. Бас дөрвөн жилийн өмнө тэр өдөр Сураны анхных биш байсан гэж бодоо юу? Ван гэр бүлд орохын тулд онгоноо ашиглана гэж үү?
Хэрвээ үнэхээр Жэксон ярилцахыг хүссэн юм бол тэд хоёулаа эхлээд тайвшрах хэрэгтэй. Хоёулаа тайвшрахгүй бол дахиад л хэрүүл үүснэ биз.
"Чамайг гарч ирэхгүй бол би гарч иртэл чинь хүлээж байя"
"Чиний л асуудал" Суран ийнхүү хэлээд эргэн гал зуухандаа ороод аяга, савхаа аван идэж эхэллээ.
YOU ARE READING
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...