-Гэгээ-
Өнгөрсөн шөнө Суран оройтож унтаад өглөө эрт сэрлээ. Орны хажуу тал нь хоосон байх агаад өнгөрсөн шөнө Жэксон ирээгүй гэдэг нь тодорхой. Суран орон дээрээ чимээгүйхэн сууж байгаад гэнэт бөөлжис нь хүрэх нь тэр. Хөмсөг зангидсаар угаалгын өрөө лүү гүйн, хэд хэд огисон ч юу ч гарсангүй.
Тэгээд гар нүүрээ угаахад арай дээр санагдана. Хоёр дахь жирэмслэлт нь анхныхтайгаа адилхан байна гэж бодоогүй билээ. Угаалгын өрөөнөөс гараад утсаа харвал Тианмигээс мессеж иржээ.
Өчигдөр орой есөн цагт явуулсан байв. "Ран Ран, Маркын эмээ өглөө нас барчихаж"
Сураны гар салганаж, царай нь цонхийгоод нулимс цийлэгнээд ирлээ. Тэрээр бага байхдаа хууль бус хүүхэд гээд олон хүн түүнээс зугтдаг байлаа. Тэгэхэд хөрш айлын эмээ түүнтэй их дотно байсан юм. Суран үргэлж эмээ гэж дуудаж, тэгэх бүрт миний ач охин хэмээн дууддаг байв. Тэр эмгэн бага ангийн багш байсан болохоор үргэлж уншиж, бичихийг зааж бас ихэнхдээ зээ хүү болох Марк Туаны талаар ярьдаг байсан юм.
Эмгэн ганц хүүхэд нь Маркын ээж бөгөөд залуу байхдаа нөхрөөсөө салж, охин нь эцгийгээ дагасан нь тэр юм. Марк гадаад байж байгаад хятадад ирэхдээ эмээ дээрээ байж, тэгэхэд л Марк Суран хоёр нөхөрлөх болсон билээ. Энэ Сураны хүүхэд насны хамгийн жаргалтай дурсамж.
Суран салгалсан гараараа утсаа аван, Марк руу залгах агаад даанч холбогдох боломжгүй байх нь тэр.
Хэсэг байж байгаад утас нь дуугарахад Суран Маркыг гэж бодтол үнэндээ Маркын ээж байв.
"Эгчээ"
"Ран Ран, Марк чамтай хамт байна уу?" Туан хатагтайн хоолой бага зэрэг сөөнгө сонсогдоно.
"Үгүй ээ, би гэртээ байна. Эгчээ юу болсон юм?"
"Ээж минь шөнө дунд нас барчихсан. Бас...Марк алга болчихлоо. Би холбогдож чадахгүй байна. Бага байхад чинь ээж Марк та хоёрыг гадуур авч гардаг байсан шүү дээ. Тэгээд чи Маркын очиж болох газруудыг мэдэх үү?"
"Эгчээ, битгий санаа зов доо. Би Маркыг хайя"
"Гуйж байна..."
Маркын ээжийг утсаа таслахад нь Суран бага насныхаа гэгээн дурсамжуудыг бодно. Суран үнэхээр гунигтай байхад Марк хичнээн их шаналж байгаа бол?
Марк Туан хаашаа явсан юм бол?
Тэгээд Суран нэг газрыг саналаа.
DU LIEST GERADE
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...