24. Аав танд хайртай юу?

14.5K 1.2K 148
                                    

-Гэгээ-

"Вэ Ши хаалгаа онгойлго л доо..."

Ван эмгэн хүүгээрээ түшүүлсээр дээш гарч ирэн "Яасан? Вэ Ши хаалгаа тайлж өгөхгүй байгаа юм уу?"

"Дотроосоо цоожлочихсон"

Ван эзэнтэн хөмсөг зангидаад "Илүү түлхүүр байгаа болохоор битгий санаа зов" 

Ван эмгэн үйлчлэгчид түлхүүр авчир хэмээн хэлээд авчирахад нь түлхүүрээ Суранд өглөө. Хүн бүр өрөөний гадна санаа нь зовох агаад хаалгыг онгойлгоход Вэ Ши газар сууж байв. 

"Эмээ би эхлээд ярилцья. Аав та хоёр бууж амар даа"

Суран тэдний санаа зовж байгааг мэдэх ч олон хүнд төвөг удахыг хүссэнгүй. Ван эмгэн ч зөвшөөрөөд хүүтэйгээ доош буулаа. Суран дотогш орон, гүнзгий амьсгаа аваад хүү рүүгээ дөхөн өмнө нь өвдөглөн сууна. "Вэ Ши, яагаад хаалгаа цоожлосон юм? Бид ямар их санаа зовсоныг мэдэх үү?"

Тэрээр сэдэв өөрчлөхийг хүссэн ч хүссэнээр нь болсонгүй бололтой. 

Вэ Ши жижигхэн толгойгоо өргөн ээж рүүгээ хараад "Ээжээ, тэр эгч аавын найз биш биз дээ?"

"Вэ Ши..."

Вэ Шигийн царай гунигаар дүүрэн байлаа. Өмнө нь аав гэртээ ирдэггүй байсан. Тэгээд эмээ та хоёр үргэлж завгүй гэж хэлдэг үнэндээ тэр эгчээс болсон уу?"

Вэ Шигийн ухаан хүн бүрийг гайхшруулдаг бөгөөд ямар ч асуудал байсан тэр ойлгох л болно. Өмнө нь тэр Бай Зи Рүйг мэддэггүй байсан харин өнөөдрийн ярианаас болоод тэр бүхнийг ойлгожээ.

Суран нулимсаа арчин хажууд нь суугаад зөөлөн хоолойгоор дуугарлаа. "Вэ Ши, чи хэтэрхий балчир байна. Томчуудын асуудал чиний бодож байгаа шиг биш. Бид бүгдээрээ чамд хайртай гэдгийг л санаарай за юу?"

"Аав яах юм? Аав ч бас танд хайртай юу?"

Вэ Шигийн үг Сураны зүрхийг хатгах шиг л болж, тэрээр амьсгалж ч чадахгүй болох аж. Тэрээр хүү рүүгээ хараад энэ хүүхдэд яаж тайлбарлахаа мэдсэнгүй. Тэрээр "хайртай" гэж хариулахыг хүссэн ч худлаа ярьж болохгүй, гэхдээ "хайргүй" гэвэл мэдээж Вэ Ши гомдоно. 

Тэр яаж тайлбарлахаа мэдэхгүй байхад Вэ Ши дахин дуугарлаа. "Аав тэр эгчид хайртай биз дээ?"

"Вэ Ши..."

Вэ Ши босож ирэн ээжээсээ тэврээд "Ээжээ, би та нарын яриаг сонссон..."

Суран нулимсаа барихыг хүссэн ч нулимс нь эцэст нь урсаад ирэх нь тэр. "Вэ Ши, ээжийгээ уучлаарай"

---Дахин ГЭРЛЭЛТ---Wo Geschichten leben. Entdecke jetzt