42. Жирэмсний тест

18.5K 1.5K 251
                                    

-Гэгээ-

Суран Жэксоны цээж рүү нь цохин "Ван Жэксон, чи муу худалч"

Жэксон Сураны чихний омогноос хазан инээмсэглээд "Үнэхээр намайг өмсгөхийг хүсээ юу?"

"Тийм ээ, өмсөөд надад харуул" Сураныг инээхэд хацрынх нь хонхорхой гараад ирлээ.

"Тэр талаар бодоод ч хэрэггүй" Жэксон Сураныг хамрынх нь үзүүрийг хазаад, түүнийг өргөн ванн руу орлоо. "Кинон дээр гардаг хосууд шиг усанд орцгооё"

Суран сүүлд угаалгын өрөөнд хийсэнээ мартаагүй байх агаад угаалгын өрөөнд хийх нь ядаргаатай байдаг гээд унтлагын өрөөндөө хийсэн нь дээр гэж боддог билээ.

Гэнэт Жэксон түүнийг дээш өргөссөнөөс болсон эсэхийг мэдэхгүй ч гэнэт толгой нь эргээд ирлээ.

"Эхлээд намайг буулга, тэгээд өөрөө усандаа ор"

"Суран, чи үргэлж намайг эсэргүйцэх юм. Дараа уучлалт битгий гуйгаарай, хичнээн их уйлсан ч би чамайг явуулахгүй шүү" Жэксон эрүүнээс бариад аюултай гэмээр инээмсэглэх нь тэр. 

Тэгээд шүршүүрийн эргүүлэхэд ус дээрээс нь урсан, тэдний хувцасыг нэвт норголоо.Суран хар цамц, өндөр суудалтай шорттой байх агаад норсоныхоо дараа хувцасанд нь наалдана. 

Биеийнх хэсэг бүр хэн хүний харцыг булаам төгс харагдана.

Жэксон мөрнөөс нь барин хананд шахсаар уруул дээр нь үнсэнэ. Сураны амьсгал хурдсан "Ван Жэксон би..."

"Чшшш юу ч битгий хэл. Орилох хүч үлдээгээрэй"

"Үгүй ээ..."

Дахин Суранд ярих боломж өгөхгүй, уруул дээр нь үнсэх агаад Жэксон үнэндээ түүнээс ямар ч үг сонсохыг хүсэхгүй байлаа.

"Ван Жэксон, хүлээгээрэй..."

Тэгээд Суран цээжийг нь түлхэн, өөртөө ойртуулсангүй. Тэрхэн мөчид толгойд нь нэгэн бодол орж ирэн, тэрхүү бодолдоо өөрөө гайхан, хамаг хүчээрээ Жэксоныг түлхээд "Би хүсэхгүй байна" хэмээн хэллээ.

Жэксоны царай барайгаад ирлээ.

Ийм мөчид татгалзсан хариу авсан хэн ч үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ.

Суран шүршүүрээ унтраагаад, цээж хэсгээр нь эвгүй оргиод эхэллээ. Хажуудаа байгаа залуудаа анхаарлаа хандуулахгүй, биеээ алчуураар арчиад ямар нэгэн зүйл хэлэх гэж байхад гэдсээр нь өвдөөд эхлэх нь тэр. 

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now