85. Жэксон нас барчихлаа

4.6K 1K 325
                                    

Хэрэв Жэксон гэртээ ирсэн бол хамгийн түрүүнд Вэшигийн өрөөнд орж ирэх байсан. Тэр үргэлж л тэгдэг шүү дээ. Сураны нойр хулжин,  хэсэг хүлээсэн ч Жэксон гэртээ ирсэнгүй.

Сураны тэвчээр алдарсан бололтой хөнжлөө зөөлхөн сөхөөд, сэмээрхэн шаахайгаа өмсөөд Вэшигийн өрөөнөөс гарлаа. Өрөөгөө онгойлгоход Жэксон байхгүй байсан бөгөөд шүршүүрт орж байгаа байх гэж бодоод угаалгын өрөөнд очсон ч байсангүй.

Гэртээ ирээгүй байгаа бололтой.

Суран хаалгыг хаан, доод давхар руу буух гэж байтал Ван ноёнтон сандарч тэвдсэн байртай өрөөнөөсөө гарч ирлээ.

"Ааваа, юу болсон бэ?"

Ван ноёны царай нь цонхийж "Ран Ран, Жэксонд муу зүйл тохиолдсон бололтой"

"Юу?"

"Тэр машины осолд ороод, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний биеийн байдал одоо болтол тодорхойгүй байгаа гэнэ. Эмч над руу сая залгалаа. Хувцсаа сольчих, хамтдаа эмнэлэг рүү явцгаая"

"Ойлголоо.." Машины осол гэдгийг сонсоод л Суран амьсгалж чадахаа болив.

Тэр өрөөндөө буцаж ирээд, түргэхэн шиг хувцсаа солилоо. Хурдан эмнэлэг рүү очиж, Жэксонг харахын түүс болж байлаа. Вэши одоо болтол унтаж байгаа тул Фан эгчид хүүгээ захиад, харж байгаарай гэж хэлээд, доош буув.

Доод давхарт очиход, Ван эмгэн аль хэдийн босчихсон, түүнийг хүлээж байлаа.

"Явцгаая" гэсээр Ван эмгэн буйдангаас босов. Ван эмгэний бие нь тавгүйрхсэн бололтой, найгаж эхлэхэд Ван ноён түүнийг түшин явлаа.

Жолооч машин жолоодож, Сураны түүний хажууд, Ван ноён, Ван эмгэн хоёр арын суудалд сууж байлаа.

Машин доторх байдал нэг л хачин байгааг Суран мэдэрнэ. Хоёр гараа гуян дээрээ тавьсан байх агаад хөлөрчихсөн байлаа.

Гадаа одоо болтол бороо орсоор л байлаа. Хүчтэй бороо биш ч гэсэн ийм нөхцөл байдалд машин баривал алсын хараа бүдгэрч харагдах нь аргагүй л юм байна гэж Суран бодлоо. Магадгүй Жэксон архи их уугаад, Тан Зичүгээр хүргүүлэхээс татгалзсан байх. Өөрөө машинаа барина гэж зөрүүдэлсээр байгаад ийм зүйл болсон биз.

"Юу болсон юм бэ?" Ван эмгэний хоолой сөөчихсөн байлаа.

Хэрэв Ван Жэксон асуудалд орвол Ван эмгэн төсөөлөхийн аргагүй зовлонд унана. Хамгийн хайртай хүнээ алдахаас илүү зовлон гэж энэ хорвоод юу байх билээ.

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now