-Гэгээ-
Суран ууртай нь аргагүй хажууд байх залуугаа хараад "Ван Жэксон, чи үнэхээр ухаангүй юм"
"Тийм үү?" Жэксон хүрмээ тайлан арын суудал руу шидэх агаад Суран түүнийг юу ч хэлэхгүй, явах байх гэтэл тэрээр буруу боджээ.
Гэнэт Жэксон Суран луу дөхөн,нэг гараараа мөрнөөс нь бариад нөгөө гараараа хүзүүнээс нь барин уруул руу нь шунаглан дөхлөө. Суран үнэхээр түүнийг асуудлыг ингэж шийддэгт нь үзэн яддаг тэгээд хөмсөг зангидаад түүнийг түлхэж орхив. Гэхдээ энэ ямар ч үр дүнгүй байлаа.
Жэксон Сураны гарнаас бариад "Чи намайг цохих донтой болчихоо юу?"
"Үнсэлтэндээ ханасан уу?"
Суран ийнхүү хэлээд гарыг нь түлхээд хурдхан шиг бүсээ зүүгээд "Үнсэж ханасан бол хөдлөөч дээ. Би гэртээ харимаар байна"
"Суран, энэ удаа би үнэхээр чамайг алахыг хүсэж байна шүү" Жэксоны хоолой ууртай сонсогдох агаад рүүлэн дээрээ тавьсан гарных нь судас товойн харагдах ажээ. Тэгээд нэг гараа духан дээрээ тавин, нүдээ аниад тайвшрах гэж хичээнэ.
"Өөр эмэгтэй үнссэн уруулаараа намайг битгий үнсээд бай!" Сураны хоолойнд ямар ч мэдрэмж байсангүй.
Жэксон эргэн Суран луу хараад "Суран, чи дахиад бохир гэж хэллээ? Өмнө нь би тоогоогүй, харин одоо бүх зүйл сайхан болж байхад чи намайг өдөр бүр бохир гэж хэлж байна"
Суран ч бас түүн рүү хараад "Би үргэлж бохир гэж хэлнэ"
Жэксоны уур дарагдахгүй аймшигтай ихээр буцлах ажээ.
"Чи Марк Туаныг ч бас үнсээгүй юу? Тэгээд миний өмнө яагаад жүжиглээд байгаа юм? Анх удаа ч биш магадгүй анхнаасаа та хоёр хөтлөлцөж, үнсэлцэж өөр юу хийсэн? Магадгүй..."
"Ван Жэксон хангалттай!!"
Суран хатуу хоолойгоор ийнхүү хэлээд нүд нь улайжээ. Тэрээр үнэхээр их уурлан, хаалга онгойлгох гэж оролдсоор "Хаалгаа онгойлго, Ван Жэксон..."
Тэрээр яг одоо үнэхээр энэ залуутай хамт байхыг хүссэнгүй. Дахиад удаан байх юм бол хоолой нь боогдох юм шиг байна. Жэксон Сураны улайсан нүдийг хараад зүрхээр нь хатгуулах шиг болов.
"Чамд ч бас би үргэлж муу эмэгтэй. Бид Вэ Шиг аврах гэж л хамт байгаа бас үүрэг чинь дууссан. Чи намайг бохир гэж хардаг болохоор надад битгий ойртоорой за юу? Гэхдээ Ван Жэксон, чи яагаад үргэлж миний өмнө гарч ирдэг юм? Яагаад намайг орхичихож болдоггүй юм? Дахиж миний өмнө гарч ирж амьдралыг минь битгий сүйтгээрэй! Би тайван баймаар байна, чамтай хэрэлдээд байж чадахгүй. Хүүхэд төрж, Вэ Шиг сайжрахаар би явна за юу? Ван Жэксон, одоо ханав уу?" Суран агааргүй болж, тэвчиж чадахгүй санагдана. Түүнийг иймэрхүү зүйл хэлэхэд нулимс нь нэг нэгээрээ урсана.
YOU ARE READING
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...