15. Бэлэг

15.6K 1.1K 91
                                    

-Гэгээ-

Жэксон тайван байх агаад Сураныг дээрээс нь доош хараад эргэн дотогшоо орлоо. "Наадахаа дотор оруулчих"

Суран түүнийг дагасаар орон, ширээн дээр нь тавиад "Ажлаа хий дээ, би түрүүлээд явлаа"

Жэксон бугуйнаас нь барин татаад үзэсгэлэнт царайг нь ширтэн "Яагаад буцаад явах гээд байгаа юм? Надад хэлэх зүйл байхгүй юм уу?" 

"Би..." Суран толгой бөхийн, уруулаа хазаад юу ч хэлсэнгүй. 

Жэксон духаар нь унжсан үсийг нь оролдон тоглосоор "Надаар юу гэж хэлүүлмээр байна?" 

Сураны зүрх хоолойгоор гарах шахам хүчтэй цохилохыг мэдэрч байлаа. Тайвшрах хичээсээр эцэст нь Жэксон луу харан "Өнөөдөр би жирэмсэний тест үзсэн..."

"Хмм? Тэгээд?"

"Би жирэмсэн болоогүй байна"

"Мэднэ ээ"

Суран эргэлзэж орхилоо. Яаж мэдсэн юм бол? Цаг дэндүү давчуу болохоор тэр өөрөө ч мэдэхгүй шүү дээ. 

"Тэгээд би..." Суран одоо ч өмнөх шигээ сандарсаар. Тэд насанд хүрсэн хүмүүс бас эхнэр нөхөр шүү дээ, ийм юм ярих нь энгийн л зүйл. 

"Юу?" 

Суран гараа зангидан, Жэксон луу харж байгаад гэнэт нүдээ анин, ямар нэг зүйл шийдэх гэж байгаа бололтой. Маш том зориг гарган, өлмийгөө өргөсөөр Жэксоны уруул дээр үнсэх нь тэр. Тэр сандарч бас туршлагагүйгээс болж Жэксоны болхи үнсэх ажээ.

Жэксон хөмсөг зангидан, үл ялиг санаа алдаад Сураны бэлхүүсээр тэврэн өргөөд ширээн дээр суулгалаа. "Чиний надад хэлэхийг хүссэн зүйл чинь энэ юм уу?" 

"Би жирэмсэн болох хэрэгтэй байна" Суран шууд л хэлж орхилоо. Зогсох юм бол хамаг зоригоо алдах вий гэхээс айсан юм. 

Вэ Шигийн төлөө анх удаа л санаачлага гаргаж байгаа нь энэ билээ. Жижигхэн гар нь чичрэх ч гэсэн Жэксоны хүзүүгээр тэврээд өөр лүүгээ татан, цамцных нь товчийг тайлж эхэллээ. 

Гэхдээ тэр хэтэрхий сандарснаасаа болоод товчийг нь тайлахад ч хэцүү байлаа. 

Жэксон гарыг нь болиулаад "Би өөрөө"

Суран гараа доош буулгаад түүн рүү хараагүй ч тэр өөрөө товчоо тайлж байгааг мэдэж байлаа. Тэрээр хүчээр шүлсээ залгин эргэн тойрноо харвал тэд ажлын өрөөндөө байгааг ойлгов бас Жэксон аль хэдийн хувцасаа тайлжээ. Бие нь гайхалтай юм бас Жэксон түүнийг энгэртээ татан тэврэх нь тэр. 

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now