-Гэгээ-
"Ээжээ, битгий уйл даа. Би зохицуулна аа"
"Чи яаж зохицуулдаг юм?" Ван эзэгтэй уйлсаар "Чи байгаагүй бол Зи Рүй ийм байдалтай байхгүй байсан юм. Чи яаж ийм хэрцгий байдаг байна аа? Зи Рүй чамайг таван жил дагасан байхад чи дахиж хүсэхгүй байнаа гэж хэлсэн байна лээ. Одоо Суран та хоёр нэгэндээ хайртай болоод Зи Рүйг хаяж байгаа юм уу?"
Жэксон ээжийнхээ мөрөөр тэврээд "Тайвшир даа"
Эмчийн өрөөний хаалга онгойн, Ван эзэгтэй шууд л эмч рүү очин "Эмчээ, ямархуу байна?"
"Том гэмтэл биш ээ, шагайгаа гэмтээсэн байна. Битгий санаа зов"
Аль хэдийн шөнө дунд болж, Ван эзэгтэй гэртээ харихгүй Зи Рүйг асрахаар үлдлээ. Зи Рүй одоо ч ухаангүй байгаа билээ. Тэгээд Ван эзэгтэй хүү рүүгээ хараад....
"Өнөө орой, гэртээ харих хэрэггүй. Энд ийм том зүйл болчихсон болохоор Зи Рүйг чамайг хайх байх. Ганц удаа хүсэлтийг минь биелүүлээрэй за юу?"
Жэксон Суран тэр хоёрын асуудлаа бодон, гэртээ очиж нүүр тулахыг хүсээгүй учир зүгээр толгой дохиод буйдан руу явлаа. Тэгээд хүрмээ тайлан буйдан руу шидээд суув.
Өрөө харанхуй байх агаад нүдээ анисан ч огтхон ч нойр нь хүрсэнгүй.
Одоо толгой дотор нь Сураны үгс эргэлдэнэ...
Тэгэхээр Суран үргэлж түүнээс салах тухай боддог юм байна.
Ван эзэгтэй, Зи Рүй хоёр унтаж, өрөө анир гүмд автжээ. Жэксон унтах гэж хичнээн хичээсэн ч нойр нь хүрэхгүй байв. Тэрээр хүрмээ аван, тамхи татахаар гарлаа.
Маргааш өдөр нь Зи Рүй сэрэн, Жэксоны байгааг хараад нулимс нь өөрийн эрхгүй урсах нь тэр. "Жэксон, би чамайг хэзээ ч харахгүй л гэж бодлоо..."
"За, битгий уйл даа"
Эхэндээ мэдээж Жэксон Зи Рүйгийн өмнөө буруутай мэт санагддаг юм. Зи Рүй түүнийг таван жил дагаж, бас түүнээс болоод хүүхдээ алдсан шүү дээ. Тэгээд Жэксон алчуур аван түүнд өглөө.
Зи Рүй түүний гарнаас зуураад "Жэксон, би чамаас гуйж байна. Намайг битгий америк явуулаач дээ? Чи намайг тийм хэрцгий эмэгтэй биш гэдгийг мэднэ шүү дээ. Би зүгээр л хүүхдээ алдаад..."
"Жэксон, би энд үлдмээр байна. Би дахин урлагийн ертөнцөд ормоор байна.
Жэксон цочирдон "Ормоор байна гэж үү?"
ESTÁS LEYENDO
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanficВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...