-Гэгээ-
"Ран Ран, төрсөн өдрийн мэнд хүргэе"
"Баярлалаа" Суран үл мэдэг инээмсэглэлээ.
"Өнөөдөр би чам руу олон удаа залгахад утас чинь холбогдохгүй байсан. Асуудал гараа юу?"
"Уучлаарай, утасны цэнэг дуусчихсан юм. Марк, яагаад намайг хайсан юм?"
"Зүгээр л Вэ Ши та хоёртой оройн хоол идэх гээд"
Сураныг бага байхад хүмүүс үргэлж төрсөн өдрийг мартдаг байсан бөгөөд ээж нь хойд эцэгт нь ухаанаа алдаж, охиныхоо төрсөн өдрийг ч санадаггүй байлаа. Тэр үед Марк өвөө, эмээгийнхээ гэрт амьдардаг байсан бөгөөд Сураны хажуугийн байшин билээ. Маркыг бөмбөг өшиглөх бүрт Сураны гэрт орчихоод хашаа даван авахаар явахдаа тэрээр бяцхан охиныг харж байсан юм.
Ингэж л тэд анх уулзсан юм.
Суран ээжийнхээ хувцаснаас татаад "Ээжээ, өнөөдөр миний төрсөн өдөр. Та надад зүсэм бялуу авч өгч болох уу?"
Ээж нь ширээн дээр байх хөгжмийн нот руу заагаад "Чамайг энэ хөгжмийг тоглох юм бол би авч өгнө өө"
Тэр өдөржин Марк хийлийн дуу сонссон бөгөөд мэдээж Суран нэг хэсгийг нь ч тоглож сураагүй юм. Тэгээд Марк дэлгүүр лүү явж жижигхэн бялуу аваад дахиад л байшин руу авирч, цонхны цаанаас Сураныг зогсолтгүй бэлтгэл хийж байхыг харсан.
Маркыг цонх тогшиход Суран гайхан цонхыг онгойлгоход тэрээр бялуугаа өгөөд "Төрсөн өдрийн мэнд хүргэе"
Тэр өдрөөс хойш жил бүр Марк Сураныг ганцаардах вий гэсэндээ санаа зовж үргэлж, тэмдэглэх болсон юм. Өнөөдөр ч бас тэмдэглэх гэсэн боловч утас нь унтраастай байлаа.
"Марк, уучлаарай..."
Түүнийг үгээ дуусгахаас хэн нэгэн утсыг нь авах бөгөөд Сураныг эргэн харахад Жэксон ард нь зогсон утсыг нь аван унтраагаад ор луу шидэх нь тэр.
Суран түүний энэ үйлдэлд уур нь хүрэн, хөмсөг зангидсаар утсаа авах гэсэн боловч Жэксон түүнийг зогсоон хар нүдээрээ түүн рүү харан "Би чамд Марк Туанаас хол бай гэж олон удаа хэлсэн. Миний үг чихний хажуугаар чинь өнгөрөөд байна уу?"
Сураны үнэхээр уур нь хүрэн, гараа зангидсаар чээж рүү нь цохин "Гэхдээ би түүнээс холбоогоо тасламаар байна гэсэн үг биш. Марк бид хоёр энгийн л найзууд"
"Тийм үү?" Жэксон итгэхгүй байгаа аятай хөмсөг зангидна.
Суран түүн лүү харсаар "Чамд миний утсыг таслах ямар эрх байгаа юм?"
YOU ARE READING
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...