26. Ярилцацгаая

16.4K 1.2K 88
                                    

-Гэгээ-

Хагалгаа хоёр үетэй үргэлжилсэний эцэст амжилттай дуусаж, Жэксон одоо л өөрийн ухаантай болж, хүн бүр тайвширлаа.

Суран хурдхан шиг дотогш орж, хүүгээ харахыг хүсэх агаад Ван эмгэн шөнө огтхон ч унтаагүй учир тэд гэртээ харьж, явахаасаа өмнө Суранд Вэ Шиг сэрэхээр нь шууд залгаарай хэмээн хэллээ. Суран өрөөнд орж орон дээр хэвтэх хүү рүүгээ дөхөж очиход Вэ Шигийн царай цонхийж, бага зэрэг амьгүй харагдана. 

Суран хүүгийнхээ гарыг барин хацартаа наагаад "Вэ Ши, амьд байгаад чинь баярлалаа" 

Тэрээр хүүг нь авч явахгүй, хажууд нь үлдээсэнд бурханд талархах хэрэгтэй байх. Вэ Ши гайхалтай гэрэл гэгээтэй ирээдүйтэй хүүхэд, одоо ч үзэж чадаагүй олон зүйл байхад тэр яаж энэ ертөнцөөс явах юм бэ? 

Тэгэхээр азаар Вэ Ши одоо ч амьдарч, хэзээ ч өмнө нь үзээгүй зүйлээ үзэж чадах нь байна шүү дээ. 

Ван гэр бүлийн гишүүд нэг нэгээрээ явсаны дараа Жэксон өрөөнд орж ирлээ. Тэрээр орж ирэхдээ Сураны хэлсэн үгийг сонсов. Эх үрийн холбоо юугаар ч сольж чадахгүй гэдгийг тэр мэдрэх шиг болов. 

Энэ гурван жилийн турш тэд хамтдаа жаргалтай, гунигтай гээд бүх мөчийг хамтдаа хуваалцсан шүү дээ. Жэксон Сураны нөхөр, Вэ Шигийн төрсөн эцэг ч тэдний хооронд орж чадахгүй юм шиг. 

Суран түүний орж ирсэнийг мэдсэн ч эргэж харалгүй, хүүгийхээ гарыг тавин хөнжилийг нь хучлаа. Жэксон тэдэн рүү ойртон Сураны ард зогсоод Вэ Ши рүү харав. Жэксоны зүрхэнд тэднийг гэх орон зай байхгүй шүү дээ. Өмнө нь байгаагүй, ирээдүйд ч тэр. 

Сураныг жирэмсэн болоход хойд эцэг нь Ван гэр бүл дээр ирж шан авахыг хүссэн. Тэгээд удаа ч үгүй, Жэксон Сурантай уулзахыг хүсэж анх уулзахдаа хүүхдээ авхуул гэж хэлээд хүссэн зүйлийг нь өгнө гэсэн. Тэр үед Суран хорин настай охин, Жэксонд хайргүй болохоороо хүүхдээ авхуулах талаар бодсон ч ээж нь хүүхдээ авхуулах юм бол амиа хорлоно гэж сүрдүүлсэн юм. 

Тэгээд л Жэксоны өмнө тэр толгой сэгсрээд хүүхдээ төрүүлнэ гэж хэлсэн.

Жэксон хүйтнээр инээн урт хуруугаараа ширээ товшин "Чи өөрөө л хүүхдээ төрүүлэхийг хүсэж байгаагаас хойш дараа нь хүүхдээ өөрөө хараарай. Бас шийдвэртэй харамсахгүй гэж найдья"

Тэр үед Суран харамсах эсэхээ ч мэдэхгүй зүгээр л ямар ч сонголтгүй гэдгээ л мэдэж байсан. Гэхдээ Вэ Шиг төрүүлсэнийхээ дараа хэзээ ч харамсаагүй. 

---Дахин ГЭРЛЭЛТ---Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang