35. Чи итгэхгүй

15.9K 1.5K 102
                                    

-Гэгээ-

Өнөөдөр Ван гэр бүлд зочин иржээ. Ван эзэгтэйн охины хүү болох Гу Дун Чэн. Ван эмгэн охин, хүү хоёр бөгөөд охин нь Дун Чэнийг төрүүлээд авто машины ослоор нас барсан учир Дун Чэнийг Ван гэр бүл өсгөсөн юм. 

Дун Чэн өсвөр насандаа Герман руу явж амьдарч, ажилладаг болохоор Ван гэр бүлд ховор ирдэг юм. Мөн Суран энэ гэр бүлд орж ирээд дөрвөн жил болж байгаа ч Дун Чэнтэй бараг л уулзаж байгаагүй билээ. 

Жэксон багаасаа Дун Чэнтэй хамт өссөн болохоор тэд их сайн харилцаатай билээ. "Ах минь, яагаад эргэж ирсэн юм?" 

Дун Чэн Жэксоноос их өндөр бөгөөд Жэксоны мөрөн дээр гараа тавиад "Удаан уулзсангүй шүү, эмээтэй уулзах гэж ирсэн юм"

Суран ч мөн мэндлэн "Дун Чэн ахаа"

"Ран Ран" Дун Чэн инээмсэглэн "Оройн хоолон дээр та нар харагдахгүй байсан, та гурав зугаалж байгаад иржээ" гээд Вэ Ши рүү хараад "Битгий сэрээгээрэй, дээшээ аваад яв"

"Би авья" Суран Жэксоноос хүүгээ аваад дээшээ гарлаа.

Дун Чэн гэртээ ирэх нь ховор болохоор хүн бүр ярихаар доод давхарт цугларч, Суран хүүгээ оронд нь оруулчихаад мөн доош буулаа. Тэд тийм ч дотно биш ч гэсэн Суран доор байх хэрэгтэй шүү дээ. 

Аль хэдийн орой болж Ван эмгэн унтахгүй байсан болохоор Дун Чэн явахаар боллоо. Эмгэн дахин дахин үглэж, яагаад үлдэхгүйг байгааг нь ч мөн асуух хэдий ч тэрээр зөвшөөрсөнгүй. 

Дун Чэн явсаны дараа Жэксон Сураны мөрөөр тэврээд "Эмээ, надад Сурантай ярилцах зүйл байгаа болохоор бид дээшээ гарлаа шүү"

Ван эмгэн инээмсэглэн "Юунд яараав"

Жэксон Сураныг чирсээр дээш гарах агаад Суран түүнийг юунд яаараад байгааг ойлгосонгүй. Тэднийг унтлагын өрөөнд ороход Жэксон Сураныг буйдан дээр суулгаад өөрөө урдаас нь харан суулаа. 

"Юу ярилцах гэсэн юм?" 

Жэксон хүрмээ тайлж, ханцуй болоод энгэрийн товчоо тайлаад хоёр хундаганд дарс хийн авчирлаа. Тэгээд нэгийг нь Суранд өгч, нөгөөгөө өөрөө уух нь тэр. 

"Өнөөдөр би туслахаараа сэтгүүлчтэй холбогдож Марк та хоёрын мэдээний талаар асуусан. Өчигдөр гэрт нь чиний зураг, мэдээлэлтэй шуудан ирсэн гэсэн. Юу гэж бодож байна?"

Суран ширээн дээр хундагаа тавин Жэксон луу хараад "Би Бай Зи Рүйг сэжиглэж байна гэвэл чи итгэх юм уу?"

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now