77. Би үнэхээр айж байна

24.4K 1.8K 782
                                    

-Гэгээ-

Маргааш Ван гэр бүлийн том хүүгийн сүйн ёслол болох бөгөөд Ван гэр бүлийнхэн үнэхээр жаргалтай байлаа. Ялангуяа Ван эмгэн, үргэлж инээмсэглээд л. 

Бүгд л дор бүрнээ завгүй байх агаад Сураны гэдэс томорчихсон болохоор түүгээр ямар нэгэн юм хийлгэсэнгүй. Тэгээд Суран дээш Вэ Шиг харахаар гарахад бяцхан залуу нь маргааш өмсөх хувцасаа сонгож байлаа. Тэрээр маш олон хослол орон дээрээ гаргаж тавьчихаад алийг нь өмсөхөө асрагч эхээсээ асууна. 

Асрагч эх нь нэг хослол сонгоход Вэ Ши толгой сэгсрэн "Муухай юм байна"

Асрагч эх нь уйлах уу, инээх үү гэдгээ мэдэхгүй байхад Суран орж ирэн тэрээр бөхийсөөр доош бусдад туслахаар гарлаа. 

Суран орон дээр байх нэгэн хослолыг сонгоод "Энэ гоё биш байна уу?"

"Ээж хамгийн шилдэг нь" Вэ Ши ээжийнхээ хацар дээр үнсээд хоёр гараараа гэдсийг нь илэн "Ээжээ, охин дүү хэзээ гарч ирэх вэ?"

"Удахгүй ээ" Сураны гэдэс одоо долоон сартай шүү дээ. 

"Ашгүй дээ" Вэ Ши нүүр дүүрэн инээмсэглээд "Би бяцхан дүүтэйгээ уулзахаас тэсэж чадахгүй нь ээ"

Суран хүүгийнхээ үсийг илэн "Жоохон л хүлээчих. Миний хүү сайн ах болох байх даа" гэхэд Вэ Ши толгой дохих аж. 

Маргааш сүйн ёслол болж, Ван гэр бүлийн том хүү энгийн байх дуртай болохоор хэдхэн хүн урьж, ямар нэгэн сэтгүүлж оруулсангүй. Сүйт бүсгүй сандарч, хуруунд нь зүүж өгөх гэж байсан бөгжөө хүртэл газар унагаагаад бүгд л түүнд бөгжийг нь хайхад туслав. Тэгээд эцэст нь бөгжөө солилцоод сүйн ёслол дууссаныг мэдэгдлээ. 

Жэксон хажуу тийш эхнэрийнхээ цонхийсон царайг хараад "Яасан бэ?"

"Бие минь сайнгүй байна, гэртээ харьцгаая"

Сүйн ёслол эхлэхээс өмнө Сураны бие тавгүй байсан ч бусдад саад болохыг хүсээгүй болохоор өдийг хүртэл тэвчсэн юм. 

"Явцгаая" хэмээн Жэксон гарнаас нь хөтлөөд Ван эмгэнд явлаа хэмээн хэлэхээр явлаа. Гэхдээ Суран "Миний бие таагүй байна, амарч байгаад эргээд хүрээд ирье. Вэ Шиг асрагч эх нь харчих байх"

Ёслол дууссан ч оройн зоогтой учраас Ван эмгэн их завгүй байлаа. Гэртээ харих замдаа Жэксон машинаа барисаар гэртээ ирэн, Сураныг тэвэрсээр өрөөнд орж ирэв. "Яаж байна?" 

Сураны царай их цонхигор бөгөөд тэрээр толгой сэгсрэн "Надад ус авчраад өгөөч"

Жэксон доош буун ус хийн авчирч өгөөд орны хажууд суун духыг нь бариад "Аль хэсэг нь сайнгүй байна?" 

---Дахин ГЭРЛЭЛТ---Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang