"Чамайг сэрэх л юм бол хүссэнийг чинь хийнэ..." гэхтэй зэрэгцэн Суран маш хүчтэйгээр тэврэх нь тэр. Ван Жэксоны сөөнгө хоолой чихэнд нь сонсогдож "Үнэхээр үү?"Сураны ухаан санаа орж гарч, яахаа мэдэхээ больчихлоо.
Ван Жэксон түүнийг тавиад, Суран руу хараад "Үнэн биз дээ? Саяны хэлсэн бүхэн чинь үнэн биз дээ? Би ухаан орж л байвал хэлсэн бүхнийг минь хийнэ гэсэн чинь? Намайг орхихгүй, надаас салахгүй гэсэн чинь?"
Суран юу болоод байгааг ойлгосонгүй. "Ван Жэксон, чи....."
Ямар ч эрч хүчгүй, цонхийсон царайтай, үхлүүт хэвтэж байсан хүн түүнийг тэвэрч байна гэж төсөөлж ч чадсангүй. Жэксоны зүрх нь ч бас хүчтэй цохилж байгааг Суран мэдэрлээ.
Гэхдээ яагаад түрүүн тэврэхдээ сонсоогүй билээ?
Учир нь тэр Жэксонийг орон дээр хэвтэж байгааг нь хараад дэлхий ертөнц сүйрэх шиг л санагдаад, түүнийг үхчихсэн л гэж бодсон болохоор тэр.
"Үнэн юм уу даа?" Жэксон түүний хариултыг сонсох гэж байн байн асууна.
Гэвч Сураны анхаарал нь өөр зүйл дээр төвлөрч байлаа. "ВАН ЖЭКСОН, МУУ ХУДАЛЧ!"
Суран маш их уурлаж, Жэксоны мөрийг алгадаад "Ван Жэксон, чи үнэхээр хэрцгий хүн юм. Намайг хуурахын тулд энэ ослын хүртэл ашигласан байх гэж"
Суран үнэхээр л Жэксонг нас барчихсан, ахиж хэзээ ч сэрэхгүй гэж бодсон байлаа. Дахиж түүний өмнө хэзээ ч гарч ирэхгүй гэж бодох төдийд тэнгэр нурж буй мэт санагдсан байв.
Ван Жэксон Суранд цохиулаад л байх бөгөөд тайвширтал нь хүлээлээ. Дараа нь эргэн тойрондоо байгаа хүмүүс рүү заагаад "Аав, эмээ, Дун Чэн, Тианми. Өө бас Жэбом. Тэд бүгд оролцсон шүү дээ"
Анхнаасаа л бүгд мэдэж, Жэксонтой хамтарсан гэдгийг нь сонсоод Суран гайхширч хоцров.
"Жэксон л гол буруутан нь. Бид ердөө л хамсаатан. Тэр л энэ бүхнийг зохиосон"
Сураны царай гунигтай болж байгааг хараад Жэксон Жэбомыг боль хэмээн дохио өглөө.
Ван эмгэн инээмсэглээд "Ран Ран, Жэксонийг битгий зэмлээрэй. Чамайг салчихвий гэсэндээ л тэр ийм заль зохиосон хэрэг. Ослоор шалтаглаж, буруу зүйл сэдсэн ч гэсэндээ би ганц удаа түүнд туслахыг хүссэн юм"
"Эмээ, таны жүжиглэлт үнэхээр сайн байсан. Бараг л оскар авахаар байсан шүү" хэмээн Тианмиг хэлэхэд Ван эмгэн ойлгоогүй бололтой
YOU ARE READING
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...