-Гэгээ-
Өрөөнд Марк Сураны уруулны шалбархайд тос түрхэх агаад өвтгөчих вий гэсэн шиг их л зөөлөн хөдөлнө. Вэ Ши орон дээрээ суун, том нүдээрээ тэднийг анивчин харах ажээ. "Ээжээ, өвдөж байна уу?"
Суран инээмсэглээд "Өвдөөгүй ээ, зүгээр"
"Болчихлоо" Марк түргэн тусламжийн хайрцагаа хааж байхдаа үүдэнд Жэксон зогсож байхыг анзаарлаа. "Ноён Ван"
Жэксон газар байх цүнхийг хараад, тайлбарлах боломжгүй царай гарган "Ноён Туан гадаадаас их яарч ирсэн бололтой"
"Тийм ээ"
"Онгоцноос бууж ирээд шууд л Вэ Ши рүү ирсэн бололтой. Төвөг удсанд уучлаарай"
Марк өмнөх шигээ тайван инээмсэглээд "Ноён Ван, зүгээр дээ. Би Вэ Шиг багаас мэдэх болоод надад миний хүү шиг л санагддаг. Түүнд муу зүйл болвол юу ч болсон би шууд л ирнэ шүү дээ"
Суран хоёр залууг ээлжлэн харах агаад Жэксоныг орж ирсэнээс хойш уур амьсгал өөрчлөгдөж байгааг мэдэж байв. Маркыг ийнхүү хэлсэний дараа Жэксон нүдээ онийлгон, нүд нь аюултай болоод ирлээ.
Марк инээмсэглэж байгаа ч гэсэн нүд нь өдөөн хатгалга шиг мөн уур амьсгал ч удахгүй дэлбэрэх гэж байгаа бөмбөг шиг байлаа. Суран энэ бөмбөгийг удахгүй дэлбэрчих вий гэхээс айна.
Энэ хоёр залуу уулзах тоолонд ийм зүйл болдог. Дэлбэрэхгүй ч гэлээ тэд яг л гал ус хоёр шиг. Харин энэ чимээгүй байдал Сураныг хангалттай айлгадаг билээ.
Жэксоныг ямар нэгэн зүйл хэлэхээс өмнө Суран Марк руу хараад "Марк чи онгоцноос буугаад шууд эмнэлэгт ирсэн шүү дээ. Чи ядарсан харагдаж байна, гэртээ харьж амар!"
Үнэндээ Марк түүний энэ санааг эсэргүйцэх гэсэн ч Сураныг ойлгож байгаа болохоор асуудлыг хүндрүүлэхийг хүссэнгүй. Бас Туан гэр бүл ч шийдэх асуудалтай байгаа шүү дээ.
Тэрээр толгой дохин цүнхээ аваад "Тэгвэл би явлаа шүү, уруулныхаа шархан дээрээ тос түрхээрэй"
"Мэднэ ээ" Суран Жэксон руу хараад түүнийг энд байна гэдгийг мэдэж байсан болохоор эргэн Марк руу хараад "Би чамайг гаргаад өгье"
"Марк ахаа баяртай" Вэ Ши Марк луу даллаад "Дахиад над дээр ирээрэй"
"Чи амрах хэрэгтэй болохоор ах нь дараа ирнэ ээ"
"За"
Тэднийг гарсаны дараа өрөөнд эцэг, хүү хоёр л үлдлээ. Бяцхан залуу Жэксоныг үл тоон, ороо налж суугаад номоо аван уншиж эхлэв. Жэксон хэзээ ч хүнд үл тоогдож үзээгүй билээ гэтэл ойрд Сураныг дурсах ч хэрэггүй, Вэ Ши хүртэл түүнтэй ярихыг хүсэхгүй байгаа. Гэхдээ Вэ Ши түүний хүү шүү дээ.
YOU ARE READING
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...