49. Яагаад?

14.3K 1.2K 85
                                    

-Гэгээ-

Сураныг нүдээ нээхэд нүүрнийх нь өмнө Вэ Ши байх аж. Тэрээр өөрийнхөө биеийн байдлыг мэдэж байсан болохоор хүүгээ хөнгөхөн түлхээд "Вэ Ши, энд байж болохгүй ээ. Ээж нь ханиадтай байгаа болохоор чамд халдчихна. Яваад асрагч эх дээрээ оч"

Вэ Ши одоо ч хөдлөхгүй "Хөгшин эмээ таныг зүгээр болчихсон гэж хэлсэн" хэмээн хэлээд нэг гараа ээжийнхээ духан дээр, нөгөө гараа өөрийнхөө духан дээр тавиад "Адилхан байна"

Суран инээмсэглэн хүүгийнхээ үсийг иллээ. Халуун нь буучихсан ч гэсэн бага зэрэг хөндүүртэй байх агаад сул дорой бие зөөсөөр орноос өндийн духаа барив. Тэгээд өчигдөр уулнаас бууж байхдаа халууран, Тианми Марк хоёртой нэгэн айлд орж байснаа саналаа. Дараа нь ямар ч дурсамж байхгүй, яаж эргэж ирсэнээ ч мэдэх юм алга. Мэдээж Марк хүргэж ирсэн байх.

Суран хүүгээ явсаны дараа инээмсэглэсээр орноосоо босоод утсаа хайн, Тианми руу залгалаа. "Ран Ран, сэрчихсэн үү? Би чам дээр очих гэж байлаа"

"Би зүгээр ээ, чи намайг хүргэж өгсөн юм уу?"

Тианми хэсэг чимээгүй байж байгаад "Үгүй ээ...өнгөрсөн шөнө Жэксон чамайг хайж ирсэн. Өглөө бид хамтдаа уулнаас буугаад тэр чамайг гэр лүүгээ аваад явсан...чи сэрээд түүнтэй уулзаагүй юм уу? Тэр зүгээр үү?"

"Зүгээр үү гэж юу гэсэн үг юм?" Суран түүний асуултыг гайхах агаад ямар нэгэн юм нуугаад байгаа юм шиг санагдана. "Би уулзаагүй л байна, ажилдаа явсан байх. Яасан? Юу болсон юм?" 

Энэ мөчид Тианми хэлэх эсэхдээ эргэлзэж орхилоо. Тэр Маркыг түүнийг үнссэн гээд хэлчихвэл тэд дараа нь уулзахдаа эвгүй байна биз дээ? Гэхдээ хэлэхгүй бол...

Тианми үнэхээр их эргэлзэх агаад Суран үүнийг нь азааран "Тианми, юу болсон юм? Хурдан хэл"

"Юу ч биш дээ. Жэксон чамайг хайж ирээд Марктай таарчихсан юм. Зүгээр дээ Ран Ран, чи одоо амар" Тианми эцэст нь нуухаар шийдлээ. 

"За за, Маркын эмээгийн оршуулга хаана болж байгааг мэдэх үү?"

"Хотоос гадуур гэхдээ...Ран Ран чи яваагүй нь дээр байх. Амарч байгаад биеээ дээрдэхээр яваарай"

"За"

Эхлээд тэрээр Маркын ямар байгааг асуухыг хүссэн ч тэр одоо оршуулга гээд завгүй байгаа хэмээн бодоод саад болохгүй байхаар шийдлээ. Түүнийг утсаа доош тавихад Ван эмгэн, хоол барьсан үйлчлэгчтэй орж ирэв. 

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now