44. Оройн уулзалт

15.7K 1.2K 49
                                    

-Гэгээ-

"Ээжээ, та аавтай хаашаа яваад ирсэн юм?" 

Суран хүүгээ өргөн, сандал дээр суулгаад "Ээж нь эмнэлэг явсан юм. Вэ Ши,  миний хүү удахгүй бяцхан дүүтэй болно"

"Үнэхээр үү?" хэмээн Вэ Ши нүдээ том болгон гайхан асуулаа.

"Тийм ээ, итгэхгүй бол ааваасаа асуу" 

"Ээжийнх нь зөв" хэмээн Жэксон хүрч ирэн, хүүгийнхээ үсийг илэх аж.

Асрагч эхэд Ван эмгэн аль хэдийн Сураныг жирэмсэн, сайн асраарай гээд хэлчихсэн болохоор мэдчихсэн байв. Тэгээд Сураныг хүүдээ өөрөө хэлэг гээд Вэ Шид хэлээгүй билээ. Үдээш хойш Жэксон эхнэр, хүүгээ аваад өдрийн хоол идчихээд ажилдаа орлоо. Суран оройн хоол хүртэл хүүтэйгээ гадуур явж байгаад буудалдаа хүрч ирэхэд Жэксон залгав. Жэксон ажилтай болохоор тэдэнтэй оройн хоол хамт идэж чадахгүй хэмээн хэлсэн болохоор Суран гадагш гарахыг хүсэхгүй, буудалдаа хоол идэхээр боллоо.

Тэдний буудлын ресторанд хоол идэж байхад хойд эгч нь мөн тэнд таарах нь тэр. Оройн хоолон дээр Вэ Ши болон Сураны амьдралын талаар сонирхон асуусаар өнгөрсөн бөгөөд Суран орой болоход Вэ Шитэй гадуур гарах гэсэн боловч хойд эгч өрөөнд нь суугаад байсан болохоор гадагш гарч чадсангүй. 

Суран хүүгээ тэврээд "Эгчээ, хүлээж байгаарай. Би Вэ Шиг унтуулаад ирье"

"За хурдлаарай. Би чамайг хүлээж байя, бид ингэж ярилцаагүй удсан байна" хэмээн тэрээр инээмсэглэнэ.

Суран толгой дохин, хүүгээ өрөөнд нь оруулан, усанд оруулаад асрагч эхэд нь өглөө. Тэгээд эргэн өрөөндөө орохдоо нүдэнд нь харагдах зураглалд цочирдож орхих нь тэр. 

Сураныг хаалга онгойлгоход хойд эгчийнх нь хоол яагаад уначихсаныг мэдэхгүй ч тэрээр өөрөө урагш алхахдаа Жэксоны энгэрт унажээ. Хойд эгч нь орилон, ямар нэгэн ичмээр зүйл болсон мэт ичиж улайн Жэксон луу хараад "Жэксон, уучлаарай. Гэнэт хөл минь санаандгүй..."

Жэксон түүний хэлэх үгийг сонсохдоо хундагатай дарс авах агаад Сураны хойд эгчийг ямар нэгэн зүйл хэлэх гэж байтал толгой дээр нь нойт оргиод ирэх нь тэр. Тэрээр орилон, толгой дээр нь асгарсан дарсыг арчина. 

"Зүгээр дээ, миний гарч бас санаандгүй хөдөлчихлөө"

Жэксоны инээмсэглэл өмнөх шигээ ширүүн агаад яг энэ мөчид Сураны хойд эгч хүндхэн байдалд орсон мэт санагдана. Бүх хувцас нь дарсны өнгөтэй болж, үс нь норсон байв. 

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now