Гу Дун Чэн ТианМигийн гарыг атган "Яагаад намайг хажууд чинь байхад өөр залуугийн төлөө харамсаад байгаа юм?"
"Зүгээр л найзыгаа гэх сэтгэл. Би түүнийг хэдэн жилийн турш мэднэ. Бидний дунд ямар нэг зүйл байсан бол би одоо түүнтэй хамт байх байсан шүү дээ. Яагаад чамайг хүлээнэ гэж?"
Гу Дун Чэн инээмсэглээд, толгойгоо сэгсэрлээ.
"Үнэндээ өнөөдөр эмнэлгийн үүдэнд Жэксон, Суран хоёр нэг л хачин байгаад байсан. Эмээ, нагац ах хоёр ч гэсэн. Марк Вэшид цусаа өгөхөд нь дургүйлхээд байгаа аятай. Юу болсон юм бэ?"
"Би ч бас мэдэхгүй ээ"
"Худалч. Чи намайг өөр рүүгээ татаад, чимээгүй болгосон биз дээ. Нэг л юм мэдэж байгаа юм шиг байсан даа." хэмээн Тианми хэллээ.
"Би үнэхээр мэдэхгүй ээ. Тиймэрхүү нөхцөл байдалд чимээгүй байсан нь л дээр байдаг болохоор чамайг өөр рүүгээ татсан юм. Бүгд л юм хэлэхгүй байсан биз дээ?"
"За за. Ямар нэг зүйл болсон юм болов уу л гэж бодсон юм. Гэхдээ юу гэдгийг нь мэдэхгүй л байна..."
"Ойлголоо. Одоо Вэши зүгээр болохоор санаа зовж, элдэв юм бодох хэрэггүй. Дараа нь Суранаас асууцгаая"
-
Бүгд явсны дараа, Жэксон орны хажууд очин Сураны мөрөн дээр зөөлхөн цохин "Вэши унтаж байгаа болохоор яваад нүүр гараа угаачих. Дараа нь унтацгаая"
"Тэгье дээ" Суран толгой дохин, Вэшиг хөнжлөөр нь хучаад угаалгын өрөө орлоо.
Сураныг гарч ирэхэд нь Жэксон түүнийг буйдан руу татан хэвтүүлээд "Өнөөдөр энд унтчих" гэсээр хөнжил нөмрүүллээ.
Жэксоныг босох гэтэл Суран гараас нь зууран "Жан Ан Нанаас юм олж мэдэв үү?"
"Тэр юу ч хэлээгүй ээ" хэмээн Жэксон нам дуугаар хариулах аж.
Суран Маркийг энэ асуудалд холбоотой эсэхийг баттай мэдэхийн тулд л ингэж асууж байгааг Жэксон мэдэж байлаа.
Суран Жэксоны гарыг тавин, хөнжлөө нөмрөөд өнөөдөр болсон зүйлсийн талаар ахин нэг дурсана.
Өнөөдөр Маркийг гомдоосон байх л даа. Гэхдээ чин сэтгэлээсээ айгаад л тэр шүү дээ...
Маргааш өдөр нь Марк Туан Вэшиг харахаар эмнэлэгт ирсэн байлаа.
"Вэши зүгээр биз дээ?"
"Тэр арай л сэрээгүй байна. Эмч хэсэг хүлээ, зүгээр болно гэж хэлсэн. Өчигдөр..."
KAMU SEDANG MEMBACA
---Дахин ГЭРЛЭЛТ---
Fiksi PenggemarВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...