62. Ярилцлага

16.4K 1.3K 166
                                    

-Гэгээ-

Тианми суваг эргүүлэн, дэглэм барих талаар үзэх гэж явсаар нэгэн суваг дээр тавилаа. "Зурагт, сэтгүүл, сонин гээд хаа сайгүй энэ хүүхэн байх юм аа. Харахаар л хоол идэх хүсэлгүй болно"

Суран Бай Зи Рүйг эргэж урлагт орж байгаа гэдгийг анхнаасаа мэдэж байлаа. Олон хүний нүдэнд тэрээр яг л сахиусан тэнгэр шиг харагддаг болохоор олон ч хүн эргэж ирэхийг нь дэмжиж байгаа билээ. Гэртээ суугаа охид, залуус, хөгшин эмгэд өвгөд гээд бүх насны хүмүүс түүнд дуртай. 

"Битгий хэтрүүлээд бай л даа" Суран толгой сэгсрээд инээмсэглэв. 

"Хэтрүүлэхээ? Би үнэнийг л хэлж байна, түүнийг харахаар л бөөлжмөөр санагдах юм....хар л даа..." хэмээн Тианми зурагт руу заагаад "Зурагтаар үргэлж зөөлөн, даруу төлөв байдаг, өрөвдүүлэх гээд л. Үнэндээ тэдний сахиусан тэнгэр нь явдалтай хүүхэн гэдгийг хэн ч мэдэхгүй"

Суран ч бас зурагт руу харвал Бай Зи Рүйгийн ярилцлага байлаа. Хөтлөгч түүнээс ойрын ажил, кино, амьдралынх нь талаар асууна. Энэ бүхний дараа мэдээж хүн бүрийн сонирхдог асуултыг асуулаа.

Жэксон тэр хоёрын үерхэл. 

Хөтлөгч түүнээс харилцааных нь талаар ийнхүү асуухад Зи Рүй ичих мэт улайгаад "Сайн байгаа, бид их дотно шүү"

"Вуаааа энэ хүүхэнд үнэхээр нэр төр гэж алга уу? Хэзээ Ван Жэксон түүнтэй хамт байсан юм? Яагаад үргэлж түүнтэй хамт байгаа юм шиг жүжиглэдэг юм бэ?"

Тианми үнэхээр ууртай байсан болохоор ийм зүйл ч үзэж чадахгүй байлаа.

Хөтлөгч дахин асуулаа. "Ноён Ван удахгүй эхнэрээсээ салах гэж байгаа гэсэн цуу яриа гарсан байсан. Салсаныхаа дараа таньтай хамт байна гэсэн, үнэн үү?"

Бай Зи Рүй анхнаасаа бэлтгэлтэй байсан мэт үсээ янзлаад инээмсэглээд "Би энэ асуултыг алгасмаар байна. Одоо хүн бүр хариултыг нь мэдлээ шүү дээ"

Тэрээр ийнхүү хариултаар үзэгчдэд ямар нэг зүйл хэлчихлээ. Ван Жэксон удахгүй эхнэрээсээ сална гэдэг нь үнэн болчихлоо. 

Зурагтны өмнө суух Тианми үнэхээр ууртай байлаа.

"Энэ эмэгтэйд үнэхээр нэр төр, бардам зан гэж байдаггүй юм уу? Ичих хэрэгтэй"

Суран найз руугаа хараад зурагтаа унтраахад Тианми эцэст нь тайвшран түүн рүү харав. "Хэл дээ, тэд үнэхээр харилцаагаа тасласан уу? Хүмүүс тэдний хамт байхыг нь хүлээгээд байна"

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now