-Гэгээ-
Суран энгэрээ нуусаар "Ван Жэксон"
Жэксоныг гарыг нь холдуулаад "Битгий хөдлөөд бай, чиний биенээс хараагүй үлдсэн юу байгаа юм?"
Суран түүний энэ үгэнд улайн, түүнийг ч зогсоохгүй, ямар ч хүчгүй болжээ. Жэксон дээд цамцыг нь тайлаад хувцасыг нь тавиур дээр тавиад тосыг нь нуруунд нь түрхэж эхэллээ. Тэрээр албаар удаан түрхээд байх шиг санагдан, цаг хугацаа явсаар Сураны тэвчээр алдагдсан ч эргэж харж чадахгүй бас толь руу ч харахгүй "Болсон уу?"
"Яаж ийм хурдан дуусахав дээ?" гээд тэрээр гараараа Сураны дух руу няслах нь тэр.
"Тэгвэл хурдал л даа"
Жэксон хэсэг зуур зогсож байгаад инээн "Суран, чи юунд сандраад байгаа юм?"
"Би сандраагүй"
"Тийм үү?" Мэдээж Жэксон итгэсэнгүй.
Суранд энэ уур амьсгал амьсгалахын аргагүй мэт санагдах агаад Жэксоныг гараа татаж авахад тэрээр хурдхан шиг цамцаа татаад царай луу нь ч харахгүй хэллээ. "Баярлалаа"
Түүнийг яг угаалгын өрөөнөөс гарах гэж байхад гэнэт Жэксон эргэн татах нь тэр. Тэрээр тас хар нүдээрээ царайг нь шинжин, эрүүнээс нь хөнгөхөн бариад "Суран, яагаад улайгаад байгаа юм?" Тэгээд нэг гараараа хацранд нь хүрэн "Тийм халуун байна уу?"
Жэксон улам ойртсоор ярих тоолонд нь амьсгал нь бараг мэдрэгдэх бөгөөд Сураныг түүний халуун амьсгал, үнэр нь бүчин авжээ.
"Одоо чинь...гадаа дулаахан байгаа шүү дээ"Суран ярьж байхдаа ээрч гацаж байгаагаа анзааран хэлээ хазчихсан юмсан хэмээн бодно.
"Дулаан?" Жэксоны нүд гэрэлтэн, ёжтой инээмсэглээд "Одоо чинь өвөл гадаа хасах градустай байгаа"
Энэ залуутай ойлголцох хэцүү юм гээч.
Сураны толгой бага зэрэг эргэн "Би өрөөн дотор л халуун байна гэж хэлээд байна"
"Өрөөнд халуун байсан ч царай чинь халууцаж улайхаар биш л байна даа"
Суран энэ хэрүүлд ялахгүй гэдгээ мэдсэн болохоор түүнтэй байж цаг үрэхийг ч хүссэнгүй. "Ван Жэксон, би..."
Түүнийг үгээ ч хэлж дуусаагүй байхад гэнэт Жэксоны уруул зөөлөн уруулыг нь эзэрхийлэн авлаа. Түүний энэ үйлдэл Сураныг хангалттай цочиож орхисон бөгөөд тэрээр толины өмнө энэ царайлаг залууд үнсүүлж байна. Харин дараа нь тэрээр ухаан орон Жэксоны цээжинд гараа тавин, түлхэнэ. "Битгий..."
YOU ARE READING
---Дахин ГЭРЛЭЛТ---
FanfictionВан Жэксон, И Сураны гэрлэсэн дөрвөн жилд ямар ч хайр байгаагүй. Суран жирэмсэн болсноор тэд гэрлэсэн юм. Жэксон Сураныг Ван гэр бүлд орж ирэх гэж албаар түүнийг урхидсан гэж бодож байгаа тийм ч болохоор тэд гэрлэснийхээ маргааш нь Жэксон хайртай эм...