18. Уулзалт

16.5K 1.2K 110
                                    

-Гэгээ-

Суран утас дуугарах дуугаар сэрэн, хөмсөг зангидах ч хөдөлсөнгүй. Утас зогсох хүртлээ тасралтгүй дуугарсаар Суран нүдээ анисаар утсаа авав. "Байна уу..."

"Чи Суран уу?" Залгасан хүн нь эмэгтэй байна. 

Суран нүдээ нухсаар утсаа харвал цочирдсоор Бай Зи Рүи гэх нэрийг олж харлаа. Энэ түүнийх биш Жэксоны утас байна. Тэдний утас нэг ширээн дээр байгаа болохоор тэр өөрийнхөө гээд бодоод авчихсан юм. 

Бай Зи Рүигийн асуултанд Сураны нойр нь сэргээд эвгүй байдалд орох нь тэр. "Тийм ээ"

"Би Бай Зи Рүи байна. Жэксон хаана байна? Яагаад чамд утас нь байгаа юм?" 

Суран өрөөг гүйлгэн харвал Жэксон өрөөнд байхгүй байх агаад угаалгын өрөөний гэрэл асжээ. "Тэр усанд орж байгаа"

"Усанд орохоо?" хэмээн Зи Рүи орилоод хэсэг чимээгүй боллоо. 

"Хатагтай Бай..."

Түүнийг үгээ дуусгаагүй байтал хэн нэгэн утсыг булааж аван, эргэн харвал Ван Жэксон алчууртайгаа зогсож байх нь тэр. 

"Хэн чамайг миний утсыг ав гэсэн юм?" хэмээн тэрээр хүйтэн гэгч нь дуугарав. 

"Уучлаарай.."

Жэксон утсаа булааж аваад тагт руу гарлаа. Тэдний юу ярьж байгааг өрөөнд байгаа Суран ч сонссонгүй. Гэхдээ Жэксон тэр эмэгтэйгээ тайвшруулж байгаа биз дээ? Ямар эмэгтэй хайртай залуугаа өөр эмэгтэйтэй нэг өрөөнд байхад дуртай байх юм бэ? 

Суран угаалгын өрөө орчихоод эргэн өрөөндөө ирэхэд одоо ч Жэксон утсаар ярих аж. Тэрээр өөрийн дотроо төрөх мэдрэмжийг ч үл тоов. 

...

Суран тагтны хаалга онгойлгон ороод "Ээжээ, надтай уулзах гээ юу?" 

Тагтан дээр ширээ, сандал гээд тохижуулсан бөгөөд зун болоход Вэ Ши гарч ирж тоглох дуртай харин өвөл болохоор биеийн байдлаасаа боломжгүй. Ван хатагтай Сураныг суу хэмээн хэлээд яриагаа эхэллээ. 

"Суран, чи ямар төлөвлөгөөтэй байна? Одоо ингээд Ван гэрт үлдэх гээд байгаа юм уу?"

"Ээжээ, би таны юу яриад байгааг ойлгохгүй байна"

"Ойлгохгүй байна аа?" Ван хатагтай хөмсгөө өргөн, инээгээд "Чи миний ярьж байгааг ойлгож байгаа, битгий тэнэг юм шиг жүжиглээд бай. Чи өөрийнхөө явах ёстой замыг бас Жэксон чамд хайргүй гэдгийг ч чи мэдэж байгаа. Жэксоны ирээдүй Бай Зи Рүитэй хамт байх ёстой. Тэр чамайг хэзээ ч хайрлахгүй болохоор энэ гэрт үлдэх гэж хичээгээд ч нэмэргүй"

---Дахин ГЭРЛЭЛТ---Where stories live. Discover now