1

4.6K 196 7
                                    

"Баярлалаа" гэж мотоциклийн эзэн Порше бүдэгхэн хоолойгоор хэлэв. Өнөөдөр би Поршед мотоциклийг нь эргүүлж өгөхдөө түүнд жолоодох боломж олгосон юм. Энэ түүнтэй ойртох хамгийн сайхан боломж байсан. Бас би энэ боломжийг ийм хурдан олдоно чинээ санаагүй.

Би "Хэрвээ чамд жолооч хэрэгтэй бол хүссэн үедээ над руу залгаж болно шүү" гэж ичингүйрэн өгүүлээд урдаа байгаа залуу руу ёжтой инээмсэглэлээ. Порше үнэхээр сэтгэл татам чанартай гайхалтай залуу юм. Зөрүүд төрхийг нь харахад хүртэл сэтгэл хөдөлмөөр.

"Хэрвээ чамд тэгж их таалагдаад байвал яваад өөртөө нэгийг ав л даа" Порше хайхрамжгүй гэгч нь ийн хэлэхдээ сэтгэл дундуур байгаагаа хангалттай илэрхийлээд авав. Гэсэн ч түүний хөдөлгөөн бүр намайг өөр тийш анхаарах сөхөөгүй болтол өөртөө татна.

"Ахх, гэхдээ би өөртөө нэгийг авчихвал өнөөдрийнх шиг зүйл мэдэрж чадахгүй байсан. Би өөрөөр яаж чамтай хамт аялах боломжтой болох вэ дээ?"

Ийм илэн далангүй сээтэгнэх боломжоо зүгээр өнгөрүүлнэ гэж байхгүй шүү.

"Чи одоо буцах хэрэгтэй. Өнөөдрийн хувьд маш их баярлалаа" Порше гэнэт яриаг минь таслав.

Гэсэн ч би түүнийг бүдүүлэг байсан гэж бодохгүй байна. Бусдын нүдэнд тэр асуудалтай, дарангуйлагч хүн шиг харагддаг байж болох ч тэр дотроо эмзэг, зөөлөн чанараа нуух гэж маш их хичээдэг. Би өнөөдрийг хүртэлх бүх зүйлд үндэслэн ийм дүгнэлтэд хүрсэн юм.

Би түүн рүү харах үед хэдийгээр бидний хооронд маш нарийн ялгаа байдаг ч гэсэн яг толины урд зогсож байгаа мэт санагдана.

Тэр яг над шиг шулуухан зантай, гэхдээ миний хувьд..би доторх хүнээ маш сайн далдалж бусдад түүнээс илүү нөлөөлж чаддагаараа ялгаатай. Энэ л биднийг салангид болгож буй зүйл.

Порше Пачара таны найзын хүсэлтийг хүлээж авлаа.

Порше найзын хүсэлтийг минь авсан гэнэтийн мэдэгдэл дэлгэцэнд минь тодроход би сэтгэл хангалуун инээмсэглэлээ.

Гэсэн ч би машин руугаа алхаж, дотор нь суусны дараа тэр инээмсэглэл аажмаар бүдгэрэв..

Би шанаагаа зөөлөн илбэсээр машиныхаа урд толинд харахад илүү болгоомжилсон төрхтэй өөрийгөө харах шиг боллоо. Би иймэрхүү нөхцөлд, ялангуяа сэтгэл санаа тогтворгүй үед тодорхой илэрхийлэмж гаргадаг гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бололтой.

[ SIDE STORY ] completedDonde viven las historias. Descúbrelo ahora