"Чи үргэлж л шаналалын минь шалтгаан байх юм даа.."
Би түүнийг ширтэн ярьж байснаа эрүүгээ урагшлуулж мөрийг нь түшлээ.
-Юу гээч? Би чамайг цаг үргэлж эргэн тойронд минь байгааг мэдэрж байсан. Нууцаар дагаж хойноос минь ширтээд л. Яг л бидний байр солигдчихсон мэт. Би чиний өдөр тутмын амьдралын тухай нарийн ширийнийг мэдэх гэж чамайг хаа сайгүй мөшгөж байсан шүү дээ. Чи Даваа, Мягмар, Пүрэв гарагт өглөөгүүр хичээлтэй байдаг ч Бямба гарагт давтлага авдаг байсан. Сургуульдаа очих өдөр чинь олон ч дэндүү цөөхөн клубт бүртгүүлсэн байж билээ. Найзуудтайгаа ч ховорхон уулздаг байсан санагдана
Бидний дунд байсан нууцхан тэр нэгэн холбоог дурсан инээмсэглэж байснаа гэнэтхэн дургүй хүрээд явчихав. Шууд л хөмсөг зангирч гэрэлтсэн инээмсэглэл минь сарнин одлоо.
-Гэхдээ чи тэр үед хэнийг очиж авдаг байсан юм? Яагаав дээ, нөгөө 1 дүгээр дамжааны хүү. Чухам л цүнхийг нь барьж гүйгээд байсан биздээ? Аан, Ейм..Жэм ч билэв үү. Тэр үед нэг их юм бодоогүй ч одоо надад хариулт хэрэгтэй байна. Алив ээ, хурдан сэрээд хэн байсныг нь хэлээдэх!
Би түүний мөрнөөс зууран сэгсэрж байснаа гэнэтхэн өвчтөн гэдгийг нь санаад өөрийгөө тайвшруулахыг хичээлээ. Чөтгөр ав! Ахиад л намайг самгардуулж дөнгөх шив, хөгийн амьтан.
"Тэр чамайг эргэж ирдэг л юм бол би чамайг ална даа. Яг гэдэс рүү чинь буудаж ална. Чи муу найзтайгаа жаахан ууж сууна гэчихээд тэр жаалд үнэтэй юмнууд худалдаж аваа биздээ!" Түүнээс холдож сандалд шигдэхдээ өөрийн эрхгүй гараа элгэндээ зөрүүллээ.
-Тэгчихээд бараг л үхэх гэж байсан надад хэдхэн батын карри авчирж өгөөд л. Чам шиг хүмүүс ер нь энэ чигтээ сэрэхгүй байсан ч яадаг юм" Хэсэгхэн хугацаанд түүнийг дэрээр нь бүтээгээд алчихмаар санагдав. Бачимдал хязгаартаа тулж би өөрийн эрхгүй өндийн орны хөл рүү өшиглөлөө.
Тэгээд хөргөгч онгойлгон савтай хүйтэн ус авч залгилав. Өөртэйгөө яриад л, уурлаад л, багтарч гүйцэхдээ зайгаа барина. Вегасыг сэргэхийг хүлээх зуур надад болж байгаа бүхэн тайлбарлахын эцэсгүй юм.
Чи ч өөрөө өөртэйгөө ярихдаа шилдэг нь юм аа, бүр бахархчихлаа Пит!
-Эцэст нь ахиад л хэдхэн хормын хилэн байсан юм шив дээ. Уг нь хэдэн долоо хоногоор энэ уур хилэнгээ тээж явна гэж бодсон юмсан. Гэтэл би ахиад л энэ дөрвөлжин өрөөнд дороо дэвхцээд өнгөрөх гэж. Ахиад л! Ахиад л!
YOU ARE READING
[ SIDE STORY ] completed
RandomAll credits goes to DAEMI, the original writers of the novel.