"Би одоо яавал дээр вэ? Арай ч дээ!" Амьдрал минь гэнэтхэн л дэндүү бухимдмаар зүйлсээр дүүрэн болсноос болж толгой өвдөж эхэллээ.Хэн нэгний ивээлд багтах шаардлага ихсэх тусам бие минь сульдах шиг санагдана. Яг одоо толгой гэр бүл хэтэрхий түгшүүртэй байдалд байна. Хэрвээ би ганц л алдаа гаргавал цаашид ажиллах газаргүй болно. Хараал ид!
"Хөөе, зүгээр үү? Чи яачихаад байгаа юм?" Арм намайг энгийн үеэсээ хачин аашлаад байгааг анзаарсан бололтой, гайхсан байдалтай ийн асуув.
"Бухимдсандаа үхэх нь!" Байж суух аргагүй толгойн өвдөлтөөс болж би хөмсөг зангидан босохдоо ялимгүй дуугаа өндөрсгөнө. Хэдэн өдрийн турш энэ мэдрэмж надаас салсангүй. Хэрэв би цаашид ч ингэж стресстсээр байвал хугацаанаасаа өмнө үхэх биз.
"Өө? Тэгээд юу чамайг ингэтэл чинь стресстүүлээд байгаа юм бэ дээ?" Пол таваг будаа авч ширээний ард суунгаа над руу сонжин харлаа.
"Хүлээ, Арм!" гээд би сандал аван түүний дэргэд суухад Арм намайг асуултаар дүүрэн нүдээр угтав. "Чи надтай солигдож миний оронд Вегасыг ажиглаж болохгүй юу?" Би чин сэтгэлээсээ асууна.
"Ингэхэд чамд ямар новш нь болоод байгаа юм? Чи тэнд ердөө хоёр л хонож байгаа биздээ?" Тэр кофетой аягаа доош тавьж гараа зөрүүлэн түшлэгтэй сандлаа наллаа.
"Чөтгөр гэж, тэгвэл миний амьдралын хамгийн аймшигтай өдрүүд өнгөрсөн гээд л ойлгочих!" Би дуугаа өндөрсгөж эрүүгээ өргөн дээш харахдаа бүгд над руу цочирдсон байртай харж байгааг ойлгов.
Хараал ид!
Нударгаараа ширээг хүчтэй цохисон минь тэдний анхаарлыг татсан нь илт. Би тайвшрахыг хичээж тэдэнд ойртон нам дуугаар ярих гэсэн ч хоолой одоо ч тодхон сонсдоно.
"Би одоо яавал дээр вэ? Ноён Вегас намайг түүнийг нууцаар мөрдөж байгааг мэдчихсэн бололтой. Би ердийнхөөрөө л түүнийг ажиглаж байсан боловч гэрээс нь холгүй байдаг дэлгүүрт очиход.. Гэнэтийн бэлэг! Тэнд ноён Вегас байсан. Би бараг л хөлсөндөө живэх шахсан. Тэр хачин юм ярьж байснаа яг л намайг өөрийг нь өдөр шөнөгүй дагаад байгааг мэдчихсэн аятай шумуул үргээгч авж өгсөн. Бурхан минь гэж, түүний гэрт үнэхээр их шумуул байдаг"
"Тэгэхээр, чи одоо яая гэж бодож байна?" Пол асууна.
"Чи ноён Киннд энэ тухай мэдэгдэх хэрэгтэй" Арм шаардсан янзтай хэллээ.
"Гол нь надад тэгэх зориг алга!" гэж би үргэлжлүүлэв.
Үнэн гэвэл, би одоо ноён Кинн рүү харж зүрхлэхгүй нь. Ялангуяа ийм ууртай байгаа үед нь. Түүний ааш яг л зоос эргүүлэх шиг хурдан өөрчлөгддөг. Тэр эхнэрээсээ болж (Порше) заримдаа сайхан зантай..тэгээд буцаад л аймшигтай араншин гаргаад л. Би одоо ч ноён Кинн Порше шиг хүнээс болж биеэ ингэж авч яваад итгэхгүй нь.
YOU ARE READING
[ SIDE STORY ] completed
RandomAll credits goes to DAEMI, the original writers of the novel.