26

1.6K 163 18
                                    

Би үүр цайтал унтаж чадалгүй дороо хөрвөөсөөр эцэст нь дараа өдрийн үд дунд айлчлав. Вегас бид хоёр хамт өглөөний цай уусан. Юмс амар амгалан өрнөж байсан ч тэр цаг үргэлж толгой нь өвдөж байгаа тухай гомдоллосоор. Гэсэн ч надад нэг их хамаатай байсангүй. Толгойд минь эргэлдэж байсан зүйлс намайг туйлдуулсан нь юм бодох ч тэнхээгүй болгосон бололтой.

"Чи зүгээр үү?" гээд Вегас духан дээр минь алгаа наалаа.

"Үгүй ээ.." Харин би мөрөө хавчаад намуухан хариулав.

"Чи ахиад л бага идэж байх шив" Тэр дөнгөж талдаа орсон аягатай будаа руу минь харцаа шилжүүлнэ. "Би үдээс хойш сургууль орох ажилтай. Манай клубын зарим гишүүдэд гитар хэрэгтэй болчихоод би тэдэнд гитараа зээлэх гэж байгаа юм" Вегас хөмсгөө үл ялиг атиралдуулна. Тэр бодолд дарагджээ. "Нээрээ чи юу идмээр байна? Би авч өгье"

"Хүсэхгүй байна"

"Чи чинь яачихаад байгаа юм бэ?"

"Яагаа ч үгүй"

"Пит..Би аравхан минут хоцорсон шүү дээ. Битгий гонгиноод бай"

Би юу мэдэрч байгаагаа ч ойлгосонгүй. Өнгөрсөн шөнөөс хойш би өөрөөсөө чи зүгээр үү гэж асуух гэж оролдсон. Энэ мэдрэмжийг юу гэвэл дээр вэ? Өчигдөр шөнө түүнийг явахад үнэхээр дургүй хүрсэн, дараа нь би зогсож чадахгүй болтлоо өөртэйгөө яриад эхэлсэн. Харин одоо өөрийнхөө болон өөрийнхөө мэдрэмжүүдийн тухай нухацтай бодож байна.

"..."

"За за, намайг уучлаарай. Та өнөөдөр надад хэдэн цаг гадуур гарах зөвшөөрөл өгөх гэж байна даа? Би хэд гэж гэртээ ирэх үү? Зүгээр л хэлчих" Вегас нааш дөхөж бид хоёул нүүр туллаа.

"Чамаас л шалтгаална" Би ийн өгүүлээд буйдангаас өндийж бие засахаар угаалгын өрөө рүү эргэв. Зүгээр л түүний царайг удаан харж тэвчихгүй юм шиг санагдаад л тэр. Тэр яагаад миний юу мэдэрж байгаад санаа тавьдаг юм шиг жүжиглээд байгаа юм бол? Би түүний хувьд зүгээр л нэг сэтгэл хөдлөлөө гаргадаг хэрэгсэл төдийхөн шүү дээ.

"Би чиний дэргэд л өөрийнхөөрөө байдаг"

"Чи зүгээр л нэг нохой шүү дээ. Би чамд хэлсэн байх аа, чи бол тэжээвэр амьтан"

Тэр хөгийн зулбасгын хэлсэн бүхэн толгойд зурсхийв. Түүн шиг нэгэн одоо яаж ч сайн сайхан баг зүүж байлаа гэсэн дотроо новш хэвээрээ л байх болно. Жаахан гунигтай ч гэлээ, миний сонссон бүхнээс надад үлдсэн шарх хэзээ ч эдгэж алга болохгүйгээр үл барам цаг ямагт намайг ангуучилж үе үе сэдрэн үсэрхийлсээр мөнхийн өвдөлт дагуулах буйзаа.

[ SIDE STORY ] completedWhere stories live. Discover now