Вегасын талаас.
Ухаан орсон даруйд толгойд хурц өвдөлт түглээ. Нүдээ алгуурхан нээж элдэв бодлоо цэгцлэхэд төвлөрөв. Юу ч алга. Надад байгаа зүйл ердөө л өвдөлт, тэгээд л боллоо.
"Хөөе, гайгүй юу?" Дүүгийн минь хоолой бодлоос минь ховхруулж дуу гарсан зүгт харахад хүргэнэ.
Орны дэргэд зогсох Макао, түүний ард цэлийх орчин тойрон. Танил бус зөөлөн ор, дэр. Өглөө бүр сэрээд хардаг газраас минь хамаагүй дээр юм.
"Ноён Топ, ноён Топ! Тэр сэрчихлээ" гэж Макао хэн нэгнийг дуудна. Өдөр бүр сэрээд сонсдог хоолойноос минь арай л өөр байх шиг.
"Макао, чи зүгээр амаа татчихвал яаж байна? Тэр зүгээр л толгойгоороо унасан. Үхчихээгүй байна, за юу. Юундаа самгардаад байгаа юм?" гэх өөр нэгний дуу. Хэдийгээр би энэ хоолойны эзнийг харж чадаагүй ч хэн гэдгийг нь төвөггүй танив. Үргэлж зүрхийг минь эмтлэдэг тэр хоолой. Надад тушааж бас цаг ямагт дорд үзэн доромжилж байдаг дуу. Миний сонсохийг хүсээгүй нэгний хоолой.
"Аав! Та ахад санаа тавихгүй юм бол зүгээр гэртээ харь. Би эндээ үлдэж түүнийг харж хандах болно" Тэд надаас зайдуухан зогсоод маргалдаж эхлэхэд цээжний минь гүнд хуралдсан уур уцаар, өвчин шаналал хүрээгээ тэлнэ.
"Макао!"
"Аав шинэ эхнэрээ эмнэлэгт үзүүлэх гэж ирээгүй байсан бол ах дээр орж ирэх ч үгүй биз" Макао дургүйлхэн бувтналаа. Дараа нь гүцтэй шингэнийг шүүрэн авч стаканд ус хийн надад сунгав. "Жаахан ус уучих" Би шингэнээс бага багаар шимэн ууна. Хоолой хуурайшаад өвдөж байна ч гэж жигтэйхэн.
"Ингэж нэг ухаан орох гэж. Би одоо компани руу буцлаа. Дүүгээ эмчтэй уулзуулна биз"
Макао буйдангаас босож хаалга, цаашлаад цэцэрлэгийн зүг алхах нэгний зүг хараа бэлчээнэ. Миний толгойд одоо маш олон асуулт эргэлдэж байна. Би яагаад эмнэлэгт байгаа юм бол..Бас..Юунаас болж энд ирнэ гэж?
"Сайн байна уу? Би орж болох уу?" Би орны эсрэг тал руу харлаа. Туслахуудын маань нэг орны удирдлагын тусламжтай суудлыг минь засах аж. Эмч үзлэг хийхээр ирэх үед би хагас суугаа, хагас хэвтээ байдалд шилжсэн байлаа. Гарт дусал залгасан харагдана. Эмч гараа сунгаад толгойд минь зөөлөн хүрэв. Боолт хийсэн самбайг нээх үед толгойд минь мэдээ алдахтай төстэй хачин өвдөлт мэдрэгдэнэ.
Өнгөрсөн явдлууд, тэдгээр дурсамжууд аажмаар буцаж ирж байх шиг. Бүхэлдээ зөвхөн түүний тухай. Толгойд минь гацсан ганц хүн. Тэр эр. Пит. Пит, чи хаана байгаа юм бэ?
KAMU SEDANG MEMBACA
[ SIDE STORY ] completed
AcakAll credits goes to DAEMI, the original writers of the novel.
![[ SIDE STORY ] completed](https://img.wattpad.com/cover/312091870-64-k919459.jpg)