"Би үүнийг чадах эсэхээ эсвэл зүгээр л хүлээж авах ёстой үгүйгээ мэдэхгүй нь, битгий ийм зүйл хийж зүрхэл. Хайр чин зүрхний угаас гардаг. Түүний царайг харахад догдлох ч тэр над руу хараад өнгөрөхөөс цаашгүй. Яаж би түүний сэтгэлийг татаж дөнгөх билээ? Би үзэшгүй, хараа булаам нэгэн ч биш. Шаварт хутгалдсан тариачин байдаг л нэг ковбой. Зээтүүтэйгээ өвс хадаад л" Шинэ өглөө эхэлснээс хойш дуулж суугаа минь энэ. Сэрсэн цагаасаа л Вегасын тухай бодож байгаадаа өөрөө ч эргэлзэнэ. Тиймээс би толгой эргэхээс сэргийлж түүний урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй өмнөдийн дууг аялж байлаа.
Вегас угаалгын өрөөнөөс гарч хувийн ажлаа хийж эхлэхдээ туйлын өөдрөг байх шиг, үе үе инээмсэглэнэ. Тэр яагаад ийм жаргалтай харагдаад байгаа юм бол? Уг нь ийм хүн биш шүү дээ. Миний дуулж байгаа ядаргаатай санагдаагүй юм байх даа? За яахав , тэгвэл илүү чанга дуулахаар яахыг чинь харъя.
"Өглөө босоод удаан гэгч нь зугаална. Үнээгээ сааж амьтдаа ч хооллоно. Нэгэнтэйгээ харц тулгарах хүртэл түүнийг ажигласаар..Чи одоо юундаа инээгээд байгаа юм?" Би ууртай царай гаргангаа Вегасаас асуув. Хэн нэгэн дуулж байхад өөр хүн инээвэл тэр хүн өөртөө итгэх итгэлээ алддаг. Вегас муу их зант!
"Чамайг жаргалтай байгааг харах сайхан байна" гэж Вегас цамцныхаа товчийг товчлох зуураа инээмсэглэн өгүүлэв. Айн?! Энэ хэнгэрэг хагалам тавгүй байгаагүй гэж үү? Залуу эзэнтэн өглөө сэрээд дуулаад эхэлдэг нь намайг үнэхээр залхаадаг байсан.
"Чи хаачих гэж байгаа юм?" Би Вегасыг хувцаслаж дуусаад өрөөгөөр нэг сүрчгээ цацахад нь хөмсөг зангидав.
"Аавтай цуг хэдэн үйлчлүүлэгчидтэй уулзана"
"Гэхдээ чи компаний үйл ажиллагаа түр зогссон гээгүй билэв үү?"
"Тэгэхээр, 2 дугаар гэр бүлийн хувьд зогсоогүй гэхүү дээ. Битгий санаа зов, би уулзалт дуусаад чамд идэх юм авчирж өгье" Вегас үгээ дуусгаад нааш дөхөж хацар дээр минь зөөлөн үнслээ.
"..."
"Хүссэнээрээ дуул, гэхдээ битгий хэтрүүлээрэй. Болгоомжтой байхгүй бол хоолой чинь өвдчихөж мэднэ" хэмээн Вегас өрөөнөөс гарахдаа хэлэв. Харин би түүний араас дунд хуруугаа өргөсөөр үлдлээ. Ядаргаатай юм.
Би юугаа хийгээд байна аа? Өрөөгөөр нэг холхиж ахиад л гүн бодолд дарагдав. Цаг руу харахад тэр яваад хэдийн 2 цаг өнгөржээ. Хах, би түүнийг тухгүйтүүлэхийн тулд юу хийх ёстой юм бэ? Чөтгөр алгадмар гэж. Би ямар нэг зүйл хиймээр байна..гэхдээ..Эхлээд тэр новшийг гэртээ иртэл хүлээх хэрэгтэй. Тэр үргэлж л намайг олон юм шалгаагаад эхлэхээр утсаа унтрааж гэрийнх нь сүлжээ цаг ямагт муу байдаг мэт жүжиглэдэг. Тиймдээ ч гэртээ байх хугацаандаа хэзээ ч интернэтэд холбогдох гэж оролддоггүй. Гэхдээ заримдаа найзуудтайгаа онлайн тоглоом тоглох гэж оролддог ч тэр бүрийд нь би түүний тоглох сонирхол бууртал элдэв хачин зүйл хийж эцэст нь Вегас 10 минут ч хүрэхгүй тоглоомноосоо хагацдаг билээ.
VOUS LISEZ
[ SIDE STORY ] completed
AléatoireAll credits goes to DAEMI, the original writers of the novel.