Өдөр бүр ямар нэг гайхалтай толгой өвтгөх шалтгаан бий болгодог ноён Танхунаас гадна Вегас одоо ч сэрэх шинжгүй байгаа нь намайг цөхрөнгөө барахад хүргэж байлаа. Итгэл найдвар хэдийн хийсэн одсон ч бууж өгөхийг хүсэхгүй нь хачин. Юу ч болж байсан, тэр сэрэх үү үгүй юу? Хэрэв сэрэх бол ахиад хэр хугацаа шаардагдах бол? Би үлдсэн амьдралаа энэ дөрвөлжин өрөөнд холхиж өнгөрүүлэх юм гэж үү? Түүнийг дэргэд минь үлдээсэй гэж гуйхаас өөр чадах зүйл даанч алга.
"Сэр л дээ, би чиний авч өгдөг өмнөдийн хоолноос ахиад идмээр байна" Бараг л бүтэн сар болчихлоо. Тэр яагаад ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаа юм бэ? Ер нь хэн түүнийг надад хайртай гээв? Чи намайг хайрлахаа больчихож тийм үү? Ямар хүн хайртай нэгнээ ингэж удаан хүлээлгэдэг юм?
"Яадаг ч байсан сэрээрэй. Чи сэрж л байвал нэг нүд чинь нээлттэй байсан ч хамаагүй. Би үнэхээр ганцаардаж байна. Макао эргээд сургуульдаа явж байгаа" Би Вегасын дэргэд хажуулдан хэвтэж түүнийг хөл гараараа ороон тэвэрлээ. Эмч нар бүхий л хэмжих төхөөрөмжүүдийг салгаж оронд нь дусал, хүчилтөрөгчийн аппаратыг л үлдээжээ. Тэд энэ долоо хоногт ямар нэг зүйл буруугаар эргэчихгүй л бол түүнийг сэрж магадгүй гэсэн ч түүнд ингээд хэвтэх нь илүү таалагдаж байгаа бололтой. Магадгүй Вегас бодит ертөнцөөс зугтахыг тэгтлээ хүссэн юм болов уу.
Эмч нар ч гэсэн үүнтэй санал нэгдсэн. Тэр өөрөө сэрэхийг хүсэхгүй байж мэднэ гэж. Вегас сэрэхийг хүсэх үү, эсхүл энэ чигээрээ үлдэх үү гэдгийг хэлж мэдэхгүй нь. Миний дэргэд чимээгүйхэн хэвтэх энэ эр. Бие нь хэтэрхий эмзэг юм.
"Хэрвээ чи сэрээд кинон дээрх шиг юу ч санахгүй байвал яана? Сэрээд надад хэлэх эхний үг чинь юу байх бол? Чи хэн бэ гэвэл..Би жинхнээсээ солиорчихно шүү, Вегас. Битгий тэгээрэй" Би үргэлжлүүлэн өөрийн мэдэрж буй зүйлсээ эргэн тойронд болж буй бүхэнтэй хамж шимэн ярилаа. Заримдаа түүнийг харахаар дургүй хүрэх юм. Макао түүний найзууд бас нөгөө Еймийг Вегас дээр ирнэ гэсэн гэж хэлсэн. Гэхдээ Макао тэднийг ирэхийг зөвшөөрөөгүй л дээ. Тэр үнэхээр ухаалаг. Хонгор дүү минь, би чамд хэчнээн хайртай гэж санана аа!
"Магадгүй чамайг сэрэхэд мэдрэмжүүд чинь өөрчлөгдсөн ч байж мэдэх юм. Ийм удаан унтахаар чинь тэгэх нь аргагүй биздээ? Мэдэхгүй юм даа, Вегас. Цухалдмаар гэдэг нь..Сэр! Сэрээч дээ! Үгүй бол би явж өөртөө эхнэр хайлаа шүү!" Түүнтэй ярилцах энэ удаагийн оролдлого бусад үеийнхээс тэгтлээ өөр байсан гэж бодохгүй байгаа ч Вегасын савхан хуруунууд алгуурхан хөдлөх шиг болоход би үсрэн бослоо. Зүгээр л хий төсөөлөл юм байх даа? Эсвэл би цовхчиж байхдаа түүний гарыг хөндчихсөн байж мэдэх юм.
"Вегас, Вегас? Намайг сонсож байна уу?" Хөвсөлзөх сэтгэлээ дарж ядан түүний чихэнд ийнхүү шивнэхэд Вегасын долоовор хуруу ахин хөдлөх нь тэр.
"Ахх!"
Одоо яах ёстой билээ? Пит, алив ээ чи эрүүл ухаантай байх хэрэгтэй байна. 191 рүү залгах уу? Өө үгүй ээ, сэрж үз тэнэг минь. Би орноос ховхорж шалан дээр хааш яаш орхисон шаахайгаа углаад яаралтай тусламжийн хонхыг дарлаа.
"Вегас! Сэрээрэй! Вегас!" Би түүнийг зөөлхөн гэгч нь сэгсчиж гарав.
Эмч, сувилагч нар өрөөнд гүйсээр орж ирэхэд би Вегасыг хэрхэн хуруугаа хөдөлгөснийг бахдан ярьж тэд ч үүнийг сайны дохио гээд өөр шинж тэмдэг илэрвэл даруй мэдэгдэхийг үүрэгдлээ.
Сэтгэл санаа хавьгүй дээрдэж ойрын хэдэн сар хуралдаж байсан цөхрөл салхинд туугдан одох шиг.
Би энд байна, Вегас. Юу ч өөрчлөгдөхгүй. Яг эндээ л байж байна. Чамаас алхам ч холдолгүйгээр..
Ийнхүү Вегас Пит хоёрын маань түүх 30 хэсэг 3 VIP хэсэгтэйгээр өндөрлөж байна. Киноны дараах олон дуулиан шуугианы дараа Side story маань ном болж хэвлэлтэд гарж байсныг та бүхэн санаж байгаа бизээ. Үүнтэй холбогдуулан оюуны өмчийн асуудал хөндөгдөж үлдсэн ганц хоёрхон орчуулаагүй VIP хэсэг миний орчуулгаа авдаг байсан эх сурвалжаас устжээ. Bible x Build хамтралыг бид ахин харахгүй байж мэдэх ч энэ бүтээлийг маш гайхалтайгаар амилуулсанд нь талархаад баршгүй.
Анх удаа ийм том бүтээлийг орчуулж үзлээ. Гоо сайханг нь баллахгүй, хэт модчилохгүйг хичээсэн ч та бүхний сэтгэлд хүрсэн эсэхийг мэдэхгүй юм. Юутай ч өөр орчуулуулахыг хүссэн фэнфик байвал ваттпад чатаар линкийг нь илгээгээрэй. Мөн сэтгэгдлээ үлдээгээрэй.
Энэ хүртэл Вегас Пит хоёртой хамт байсанд баярлалаа!
YOU ARE READING
[ SIDE STORY ] completed
RandomAll credits goes to DAEMI, the original writers of the novel.