17

2.3K 194 20
                                    

Хорионд өнгөрүүлэх ахин нэг өдөр. Энд шохой, нүүрс байгаа билэв үү? Би яг л Азбаканд хоригдож буй Сириус Блэк шиг л өдөр тоолно. Тэр яаж Дементороос зугтсан юм бол? Үүнийг яаж тайлбарлахаа мэдэхгүй нь. Гэвч бидний байр байдал ерөнхийдөө төстэй юм.

Вегасын хувьд тэр үд хүртэл оффисдоо ажилласан. Тэгээд үдээс хойш аавтайгаа хамт компани руу явсан. Энэ тухай би туслахуудынх нь ярианаас дуулсан юм. Эдгээр өдрүүдэд тэр дэндүү завгүйн дээр маш их стресстэй байлаа. Миний таамаг зөв бол тэр аавтайгаа цуг хаашаа ч юм зугтах арга хайж байгаа эсхүл миний ноён Кинн рүү илгээсэн нотлох баримтуудыг үгүйсгэхээр оролдож байгаа нь гарцаагүй. Гэхдээ би ноён Корн, Кинн бас эрхэм Чан нарыг үүний эсрэг хариу төлөвлөгөө бэлдэж байгаа гэдэгт итгэнэ. Тэдний ажлын зарим хэсэг нь ч атугай тэдэнд намайг сануулах байх. Тэд ер нь Питийн тухай бодож байгаа болов уу?

Шилэн хаалга онгойх дуу намайг бодлоос минь гэтэлгэж би шалан дээр суусан чигтээ хаалганы зүг харлаа.

"Пит, ноён Вегас чамтай яръя гэнэ" гээд Ноф надад утсаа сунгах нь тэр. Гар утас харсан даруйдаа би суудал дээрээ тогтохгүй болтлоо баярлав.

"Битгий ийм жаргалтай царай гаргаад бай. Ноён Вегас чамайг манаж зогсоорой гэж сануулсан. Хэрвээ чи өөр ямар нэг зүйл оролддог л юм бол би чамайг буудна" Ноф хүрэмнийхээ бөөрөн хэсгийг сөхөн бүсэлхийндээ хавчуулсан буугаа харуулахад би дэмий л нүдээ эргэлдүүлээд утсыг нь чихэндээ наалаа.

"Яасан?"

[ Юу идмээр байна? ] Вегас харилцуурын цаана хөхөрнө. Магадгүй тэр Нофыг намайг буудна гэж сүрдүүлэхийг сонссох байх.

"Айн?" Сайн сонсож чадаагүй болохоор ахин лавласан нь энэ.

[ Чамайг юу идмээр байна л гэсэн юм. Би аваад өгье ] Би утсаа нүүрнээсээ холдуулаад алмайрсан байртай дэлгэц рүү ширтлээ. Энэ нөгөө новшийн Вегас мөн гэж үү? Тэр яагаад ойрд ингэж сайхан аашлаад байгаа юм бол? Ямар нэг зүйл буруу л байна даа. Гэсэн ч дэлгэцэн дээрх нэр "Вегас" хэвээр. Хоолой нь ч бас түүнийх. Энэ тэр байсан. Одоогоор түүний доторх чөтгөр дарагдсан бололтой. Хэрвээ тэр бяцхан чөтгөр эргээд ирвэл би чамайг хүлээж авч чадахгүй шүү..Надад илүү эелдэг хандаарай.

"Би хүссэн зүйлээ сонгож болох юм уу?" Одоо ч гайхсан хэвээр.

[ Шөнө гоймон чанана гэхээс залхуу хүрээд байна. Хурдан идэхийг хүссэн юмаа хэл ] Вегас өмнөхөөсөө хурдан ярих агаад хоолой нь илүү ширүүн сонсдов.

[ SIDE STORY ] completedDonde viven las historias. Descúbrelo ahora