29

1.5K 158 25
                                    

Айдсаас болж түргэн түргэн цохилж байсан зүрх минь тэр даруй ганцаардлаар бялхав. Хоосон өрөө. "Буцаад ирчихэв үү?" гэх цангинасан хоолой битгий хэл "Өлсөөд байна" гэх гоморхол ч дуулдсангүй. Бүх зүйл яаж орхиод гарсан яг тэр хэвээр үлджээ. Эд хогшлийн байршил, номоо өрсөн дараалал гээд бүх зүйл хэвэндээ. Түүнийг хүлж байсан гинж шалан дээр овоорон харагдана. Гэсэн ч түүний оршихуйн ул мөр замхараагүйг өрөөгөөр нэг тарсан анхилуун үнэр гэрчлэх буйзаа.

Бүх зүйл ойлгомжтой. Хүлээж авахад туйлдмаар хэтэрхий гэнэтийн, хэтэрхий ил тод үнэн. Би удаанаар алхсаар шалан дээр сөхрөн сууж гинжний булангаас атгалаа. Би юу хийчихэв ээ?

Аавын үгэнд хамгийн их шархалж байсан өдрөө дурсав. Намайг бусадтай харьцуулдгаас нь болж хамгийн их шархалсан өдрийг.Орчлон хорвоод ганцаар шаналахаас ч залхаж байсан сан. Гэсэн ч би түүн дээр очсон. Харин одоо тэр явчихлаа..

"Гэхдээ чи энд байгаа шүү дээ. Чамд Макао бий..Бас Макао чамайг маш их хайрладаг, Вегас"

Тарчилж зовсон сэтгэлийг минь эмнэж асарсан тэр үгс. Би одоо ч түүнд ийм зүйлс хийсэн гэдэгтээ итгэхгүй байна. Энэ бүхний дараа ч тэр яагаад намайг тайтгаруулж, над руу инээмсэглэж тэр бүү хэл хорвоогийн хамгийн сайхан үгсийг илгээсээр байсан юм бол? Гэр бүл минь миний төлөө хэзээ ч хийж байгаагүй тэр зүйлсийг шүү дээ.

"Уучлаарай..Пит..Намайг үнэхээр уучлаарай"

"Чи үнэхээр гутранги үзэлтэй юм"

Түүний үг толгойд зурсхийв. Хамт байсан өдрүүдийн, хором мөч бүрийнх нь дурсамж сэтгэлд хоногшин үлджээ.

"Харин чи хэтэрхий өөдрөг юм"

"Ямар ч байсан надад тэгж л бодогдсон төдий"

"Гэхдээ чи намайг юу гэж боддог юм?"

"Хөөе, муу зулбасга минь..Хмм..Чи юу ч хийсэн байсан гэсэн тэр бүхний ард шалтгаан байгаа л байлгүй"

Нүд нулимсаар дүүрэхэд би өөрийн эрхгүй инээмсэглэлээ. Түүнийг барьсан эхний өдөр би зүгээр л энэ тоглоомыг илүү зугаатай мартагдашгүй болгох гэж мөн Киннг даапаалах л гэсэн. Гэхдээ би хэзээ ч түүн шиг нэгэн энэ хорвоод оршин байх боломжтой гэж бодож байгаагүй. Би түүнийг хэтэрхий их шархлуулсан. Цохиж, алгадаж, доромжилж мөн хүчирхийлсэн. Таагүй байж болох тэр бүхнийг хийсэн. Эцэстээ гэхэд тийм сайн хүнд тийм аймшигтай зүйл хийсэндээ өөрийгөө жигшихээс өөрийг хийж чадахгүй нь гутмаар. Би ч адгийн новш юм даа.

[ SIDE STORY ] completedWhere stories live. Discover now