20

2.6K 187 10
                                        

Маргааш нь би сэрээд Вегасыг нөгөө л тэнэг Нофоор надад хоол авчруулсныг мэдлээ. Миний өглөөний цай байдаг л нэг овъёосны агшаамал байсан. Вегас оффисдоо оролгүйгээр буйдан дээр надтай зэрэгцэж суугаад ажиллаж эхлэв. Овоолготой цааснууд ороор нэг хөглөрнө. Хүлээ, дараа нь би энэ бүх замбараагүй зүйлсийг цэгцлэх болж байна уу?

Тэр сүнсэнд эзэмдүүлчихсэн юм байх даа? Ер нь юу бодож байсан юм бол? Вегасын доторх Сатан хааччихаа вэ? Тэр зөөврийн компьютерээ асааж хэд хэдэн файл нээхдээ хүртэл туйлын сайхан зантай байв. Новш гэж, тэр яалт ч үгүй хоёр туйлт эмгэгтэй юм байна. Муу тэнэг!

Би буйдан дээр налайн цээжин тушаанаа ном байрлуулж түүнийгээ залхуутайгаар уншлаа. Өнөөдөр тэр надад ямар нэг хараал идсэн кино санал болголоо ч би үзэхгүй. Түүнтэй ойртмооргүй байна. Түүх давтахгүйн тулд нөхцөл байдлыг өөрчилж болохуйц зүйл туршиж буй минь энэ. Би яллагдагчийн байр сууринд байгаа гэж үзвэл харин тэр намайг шийтгэхийг зорих нэгэн. Хүлээн зөвшөөрч байна, хэн нэг залуугийн гарт эрүү шүүлт амсах..би ердөө л энийг хүсэхгүй байна, за юу.

Ямар нэг шийдвэр гаргаж чадаагүй ч болж буй бүхнийг ертөнцийн үнэн гэж итгэнэ. Хүмүүс нэгнээсээ жаахан л ялгаатай байдгаас бусдаар хүн төрөлхтөн угаас ийм төрсөн. Би зугтаж болохуйц олигтойхон төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Түүнийг гадагш гарсан хойгуур бодох цаг гарна л гэж найдъя.

Хэтэрхий олон Дарма (Буддын шашинд үндэслэн бичсэн номнууд бололтой) ном уншсанаас болж тархи толгой дүйнгэтээд ч байх шиг. Чихэнд тасралтгүй залбирал мөргөлийн дуу сонсдоно. Үүнээс хүртэх гавъяа шагнал байдаг бол одоо түүгээр халин байна. Ямар хачин мэдрэмж вэ. Би хий юм сонсоод байна уу даа? Эцэст нь би залбирлын номыг хааж оронд нь өөр зүйл уншихаар хойш тавилаа.

"Цусныхаа бүлгээр зан чанараа тодорхойлоорой"

Өөр хийх юм байхгүйгээс хойш энийг албан ёсных мөн эсэхийг харцгаая. Вегасыг өрөөндөө байхад янз бүрийн юм хийх боломж минь улам л багасах юм. Анхаарал сарнихаас сэргийлж өөрийгөө сатааруулчих эд хайсаар.

"Та бол маш ухаалаг нэгэн" Яг зөв! "Хэдийгээр бага зэрэг залхуу ч маш өөдрөг. Авахаасаа илүү өгөх дуртай. Та маш амархан уурлаж бухимддаг. Мөн жижиг зүйлсэд нэг их анхаардаггүй ч заримдаа хэтэрхий их ургуулж боддог талтай" Би ийм гэж үү? Хах, за яахав. Зөв эсэхийг нь мэдэхийг хүсвэл бусдаас өөрийнхөө тухай асууж болох юм.

[ SIDE STORY ] completedWhere stories live. Discover now