4

1.7K 108 6
                                    

"Порше! Бурхны авралаар чи утсаа авлаа" Түүнийг дуудлагандаа хариулж байгаад талархаад баршгүй.

"Яасан? Миний хэрэг гараа юу?" гэж Порше асуув.

"Мм..магадгүй"

"Хүлээгээрэй! Хэрвээ чи тэр новшийн тухай ярих гэж залгасан бол яг одоо тасласан чинь дээр шүү!" Тэр нэмж хэллээ.

Хараал ид, надад өөр ямар сонголт байгаа юм бэ? Намайг яа гээв?

"Хэрвээ надаас асуух ч юм уу хүсэх зүйл байвал хэлж болно. Гэхдээ түүний тухай ярих хэрэггүй"

Миний хийх ёстой зүйл бол түүний нэрийг дурдахаас зайлсхийх, тийм биз? Тэгвэл тэр намайг сонсох байх.

"Алив ээ, хурдан надад юу болохоо байчихаад байгааг хэлээдэх!" Порше ууртай сонсдоно.

"Хүлээ л дээ, чи эхлээд миний хэлэхийг тэвчээртэй сонсох хэрэгтэй. Би одоо маш олон асуудалд хутгалдчихаад байна" Чөтгөр ав, тэр үнэхээр тэсвэр алдаж байгаа бололтой.

"Хараал ид, юу болоод байгаа юм?"

"Би одоо үнэхээр юу хийх, хэнтэй ярихаа ч мэдэхгүй байна. Гуйя, надад туслаач" Би түүнд өрөвдүүлэх гэсэндээ дуугаа намсгалаа.

"За яахав, би сонсож байна. Зүгээр л тэр новшийг битгий дурдаарай" Порше өөрийнхөөрөө зүтгэсээр.

"Хөөе, ингэхэд чи сайн сууж байгаа юу?"

"Өө, тэгээд юу ч байхгүй юм бол би тасаллаа шүү!" Тэр бухимдаж буй нь илт.

"За за, хүлээ! Хараал ид гэж"

За яахав, эндээс юу ч хүлээгээд хэрэггүй бололтой. Ноён Кинн..намайг үнэхээр уучлаарай.

"Магадгүй чи зүгээр л бодолдоо хэтэрхий автаад байгаа юм биш үү..Энэ тухай ярьж болохгүй гэж үү? мм..юу ч гэмээр юм..инээдтэй л юм" хэмээн Порше хариуллаа.

Чөтгөр намайг аваасай билээ! Би үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ юу хийх ёстойгоо мэдэж байна. Би зүгээр л ноён Кинны эхнэрийг энэ хэрэгт хутгалдуулахыг хүсэхгүй байна. Санаа зовмоор юм.

"Чи магадгүй..гуйя, надад хариулаарай..Тэр новш намайг өөр хүнээр солих болов уу?" Би нэг амьсгаагаар дуржигнуулав.

"Чи яагаад өөрөө түүнээс асуучихаж болохгүй гэж? Хараал ид. Чи юу ч гэж байсан тэр чамайг сонсох биз"

"Хэрвээ би түүнд хэлвэл..."

"Юу гээчийн? Яагаад зүгээр л түүнээс асуучихаж чадахгүй байгаа юм бэ?" Порше гайхсан янзтай дуу алдана.

[ SIDE STORY ] completedWhere stories live. Discover now